“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан “Олон улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнийг зуравдугаар сарын 2-нд болох бөгөөд Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулна. Тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08.00-13.00 цагийн хооронд түр хязгаарлах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )