Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан агаарын зарим нислэгүүд түр саатаад байна. Салхины хурд бага зэрэг хэлбэлзэж байгаа тул хувиарт нислэгүүдэд зарим өөрчлөлт орж буй гэнэ.
Тодруулбал, МИАТ-ийн Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 06.20 –ийн нислэг, Улаанбаатар-Токиогийн 08:05-ийн нислэг, Улаанбаатар-Сөүлийн 08:45-ийн нислэг тус тус саатсан байна. Эдгээр нислэгийг дарааллаар нь 12:00 цаг, 15:30 цаг, 12:10 цагт нисэх боломжтой хэмээн тооцоолсон байна.
Мөн одоогоор Чингис хаан нисэх буудалд буух ёстой байсан 08:30 ийн Бээжингээс ирэх нислэг түр саатсан байна.

Сэтгэгдэл ( 0 )