МҮЭХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр тодруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны ээлжит бус ХХI их хуралдаан өнөөдөр МҮЭ-ийн соёлын төв ордонд болно.

Тус хуралдаанаар  холбоодын гишүүд ерөнхийлөгчөө тодруулж, батламжлах юм байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж, улмаар ерөнхийлөгчийнхөө албанаас сайн дураар чөлөөлөгдсөн. Эзэнгүй байсан МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгчийн суудал өнгөрсөн өвлөөс түр орлон гүйцэтгэгчтэй болоод байсан юм.

Харин өнөөдрийн энэхүү хуралдаанаар ерөнхийлөгчийн албыг хаших хүнээ тодруулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top