Хошин урлагийн хамгийн отгон хамтлаг болох “Эмоци” анхны тоглолтоо үзэгчдэд хүргэснээр өөрсдийн шинэ өнгө төрхийг харуулсан. “Эрчүүдийг уучил” нэртэй энэхүү тоглолт нь нэлээд амжилттай болж буй бөгөөд авьяаслаг жүжигчид цэцгийн баглаа, дурсгалын бэлгэнд дарагдах дөхөөд байгаа сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд, тус хамтлагийнханд нэгэн амтат бялуу бэлгэнд ирсэн бөгөөд дээр нь “Эмоци” хэмээн бичжээ. Амжилт, бахархлаар дүүрэн яваа жүжигчид ч фэнүүдийнхээ өгсөн бэлгэнд урамшиж, ихэд амтархан идсэн тухайгаа өөрсдийн цахим хуудсанд илэрхийлжээ.
Харин үүнийг нь сонссон зарим хүмүүс “Наад бялуу чинь хортой байвал яана” хэмээн тэдний өмнөөс санаа зовсон төдийгүй юу юуны туханд хүрэлгүй ам руугаа ойртуулсанд нь нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлжээ. Хариуд нь жүжигчид огт тоосон шинжгүй “Арай ч тийм муухай юм хийхгүй байлгүй дээ. Тэгээд ч бид хэн нэгний өгсөн бэлэг, хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандаад байх улс биш” гэдгээ дуулгасан аж. Үнэндээ хошин урлагт өөрсдийн гэсэн орон зайгаа эзэлсэн “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлаж гараад байгаа “Эмоци” хамтлагийнханыг хорлох хүсэл хэнд байгаа юм бол...
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
та хоёр үнэхээр лаг шүү