246 иргэнийг албадан гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас Монгол Улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон зэрэг бичиг баримтын зөрчилтэй иргэдийг албадан гаргажээ.

Түр ирэгчийн  виз бүртгэлийн журам нэг жилд хоёр удаа зөрчсөн, манайд байх виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн. Мөн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зөрчил илэрчээ.  Ийм зөрчил илэрсэн таван орны 246 иргэнийг өнгөрсөн баасан гаригт албадан гаргасан байна. Эдгээр иргэд нь гурван жилийн хугацаанд манай улсын хилээр дахин нэвтрэх эрхгүй болж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top