“Нэр нэгтийн чих нэг” гэдэгчлэн загварын ертөнц дэх Э.Амаржаргал, Г.Амаржаргал гэх хоёр бүсгүйг хооронд нь андуурч эндүүрэх хүн цөөнгүй. “Тусгай салаа”, “Ялагдашгүй” зэрэг киногоороо олонд танигдсан мисс, загвар өмсөгч Э.Амаржаргал бүсгүйг хэн бүхэн таних нь лавтай. Харин нэгэн үе загварын тайзнаа гунхаж “Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээний “Шүр эрдэнэ” өргөмжлөлийг хүртэж байсан Г.Амаржаргал төд удалгүй хувийн амьдрал зохиогоод алга болсон. Америкт олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр хоёр ч хүүхэд төрүүлсэн гэнэ. Америкт сурч байх хугацаандаа Азийн миссийн тэмцээнд оролцож “Нөхөрсөг мисс”-ээр шалгарсан Г.Амаржаргал эх орондоо ирээд удаагүй байгаа аж. Загварын ертөнцөд амжилт гаргах ирээдүйдтэй модель гэгдэж явсан мисс бүсгүй цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд нэлээдгүй жин нэмж, намбалаг хатагтай болжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
энэ ёстой аймшгийн ааштай хүүхэн байна лээ дээ. яаж яваад мисс болчдын болдоо хахуульдсан л байхдаа хөөрхий дөө
delhiigees zail yuun miss haha huduunuus hotod oruulj ireed huwts umsguud taizan deer gargasiimuu iim metiin huuhen bolgon miss bolchihiin bol mongold zuger hun bhgvi bugd miss yum bishu