Нярай хүүхдээ алахыг завдсан эмэгтэй биеэ үнэлэгч байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Хогийн бункерт хүүхдээ хаясан  ээжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олдсон, олдоогүй гэх мэдээллүүд цацагдсаар байсан юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо болтол эх олдоогүй байна. Тэрээр хүүхдээ хаяхаас хоёр хоногийн өмнө яаралтай түргэн тусламжийн 103-аар дуудлага өгч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахад хүргэгдсэн байна. Төрөх хугацаанд дөхсөн байсан болохоор шууд л эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эсэн мэнд амаржиж 3,1 кг хүү төрүүлсэн аж. Харин тэр эмэгтэй хүүхдээ хоёр давхрын бохирын хоолойгоор унагах шалтгаантай байсан бололтой. Хүүхдийн ээжийг олсон цагт энэ бүхэн тодорхой болох юм. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага хүүхдээ хаясан ээжид эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм байна. Түүнийг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэж эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хүүхдийн эхийг хаанахын хэн цагдаагийн байгууллага тогтоосон ч хаяган дээрээ байдаггүй нэгэн аж. Ямартаа ч 1985 онд төрсөн Төв аймгийн харьяат эмэгтэй бөгөөд өмнө нь гурван удаа төрсөн гэнэ. Энэ тухай тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх үедээ бөглөсөн өвчтөний түүх дээр бөглөсөн байжээ. Мөн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүхдээ хаядаг эх биеэ үнэлэгч байж магадгүй гэнэ. Учир нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн судалгаанд түүний тухай мэдээлэл бий гэнэ. Харин хүүхдийн эцгийн хувьд ямар ч мэдээлэл байхгүй байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
namuun(122.201.18.164) 2025 оны 03 сарын 13

hodoo hodooniihon gj tenegteed bhiin hotiin zaluuchuud ohiduud harinch bvr soelgvi bh shvv

1  |  0
bi(180.149.93.40) 2025 оны 03 сарын 13

sanaatai alahiig zavdsan gedeg zuil angi nemegdeh yum bn

1  |  0
mgl(88.173.92.53) 2025 оны 03 сарын 13

yychlaarai ene xodooniixon xotod orj irsnees xoish mash aimchigtai xereg ix garax bolson ni tednii soel bolovsroltoi mash ix xolbootoi machin tereg barij bgaa ni xurtel ix buduuleg

1  |  0
Top