Daisy-гийн охин “Бяцхан модель” тэмцээнээс хоёр шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03
Ердөө л сарын өмнөхөн гэр бүлийн амьдралаа цэгцэлж, “хайр даахгүй” нөхрөө хаа дуртай газар руу нь үдэхээр шийдсэн дуучин Daisy сэтгэл санаагаар унаж, нам гүм байх болсон нь нууц биш. Гэвч хөгжимчин нөхөр нь уучлалт гуйж, хайртай эхнэрээ халамжлах болсноор тэдний хооронд гарсан үл ойлголцол арилсан аж. Дуучин бүсгүй ч дөрвөн хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, урьдын амьдралдаа эргэн орсон бөгөөд саяхан “Era” төвөөс зохион байгуулсан “Бяцхан модель” тэмцээнд охиноо оролцуулжээ.
Авьяаслаг бяцхан охин нь уг тэмцээнд нэлээд хүчтэй өрсөлдөж хоёр ч шагналын эзэн болоод авчээ. Олон хоног бэлтгэл хийж, тэмцээний эцсийн шалгаруулалтын өдөр өөрт байгаа бүхнээ харуулах гэж чармайсан хөөрхөн охин нь “Эко элч” өргөмжлөлөө гардаад хоёр дахь шагналаа авч амжилгүй харьжээ. Ийнхүү хөгжимчин аав, дуучин ээжийн бяцхан охин ирээдүйд загварын ертөнцөд цахиур хагалах модель болно гэдгээ харуулж, олон хүнээс магтаалын үгс сонссон гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vf(80.137.52.192) 2025 оны 03 сарын 13

yaanaa sejgiin******huhuu dald hiigeesei ichdeggui******yumaa saihan haragdaj bna geed bodood bgaa yum baih daa oi gutmaar avgaig

1  |  0
Sendem(49.0.206.11) 2025 оны 03 сарын 13

Аливаа ямар нэгэн үзүүлбэр тэмцээн наадам шоу энэ тэр дээр охидуудаа битгий будаж бай.Хүүхэд хүүхдээрээ хөөрхөн ш дээ.Хошуу ам нүд энэ тэрийг нь учир зүггүй будаад хүүхдийг хүүхэд биш жижигхэн хүүхэн шиг болгочоод байх юм энэ хүмүүс.

1  |  0
Top