1990-ээд оны үед охид залуусыг байлдан дагуулж явсан “Сүнс” хамтлагийнхан хэсэг хугацаанд тарсан ч өдгөө шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа билээ. Тус хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Max family” студиэ ажиллуулж, рок попын залгамж халааг бэлтгэх болсноор урлагийн тайзнаа үзэгдэх нь цөөрсөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дуучин эр саяхан болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүү, охиноо дагуулан нэлээдгүй зугаалсан аж.
“Амь, амьдрал минь болсон хоёр хөөрхөн үрдээ баярын мэнд хүргэе” хэмээсэн Лхагваа бяцхан ханхүү, үзэсгэлэнт гүнжээ баярлуулах гэж хэрэндээ л зэхсэн байна. Төв талбайд зохион байгуулагдсан арга хэмжээг сонирхохын сацуу тохилог ресторанд хооллосон дуучин аавын бяцхан үрс ч сэтгэл хангалуун гэртээ харьсан гэнэ. Харин сүүлийн үед дуучин залууг эхнэрээсээ салсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа “залрах” болсон энэ үед хөөрхөн жаалуудын ээж ер харагдаагүйд олон хүн гайхаж байгаа сурагтай. Ээжийгээ үгүйлэх боломж өгөлгүй, хангалттай хэмжээнд асарч халамжилсан аавынхаа бэлгэнд хүүхдүүд нь ч баяртай яваа харагдана лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
hud shaagaal bdin