МИАТ-ийн шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Нийгэмд дуулиан дэгдээгээд удаж буй МИАТ-ийн гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөө өглөө эхэлсэн юм.

Гэвч хэрэгтнүүдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж улмаар шүүгч нарын бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах эсэх талаар завсарлага аван хэлэлцлээ.

Хэрэгтнүүдийн өмгөөлөгч нарын хоёр нь солигдсон, хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэх шалтгаанаар 14 хоног хойшлуулах хүсэлт тавьсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж үзээд хурлыг зургадугаар сарын 10-ны өглөөний 09.00 цаг хүртэл хойшлуулахаар боллоо.

Хойшлуулах шалтгаан болоод байгаа хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэх хоёр өмгөөлөгчийг зургадугаар сарын 09-ний 09.00 цаг гэхэд ямар ч шалтгаангүйгээр хэрэгтэйгээ танилцаж дуусах, мөн МИАТ-ийн хэрэгтэй давхцан өмгөөлөгч нар өөр хэргийн шүүх хуралтай болсон нөхцөлд ч хойшлуулахгүй цагт нь явуулахаар захирамж гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top