АНУ-ын Нью-Йоркийн загварын шоуг өөрийн бүтээлээрээ нээж, дэлхий дахинд Монголынхоо загварыг танилцуулсан дизайнер бол Г.Золцэцэг. Катя Зол нэрээр загварын ертөнцөд танигдсан тэрбээр “Киви” хамтлагийн ахлагч Укатай дотны найзууд бөгөөд дуучин бүсгүйг загвар өмсөгч болгосон удаатай. Тэд хамтдаа “Ука Зол” нэртэй гоо сайхан, хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон нээсэн бөгөөд Арабын Дубай хотноо ирэх сарын 10-16-нд болох “Fashion me” олон улсын загварын шоунд оролцохоор болжээ.
Катя Зол энэ үеэр ноолуур болон торгоор хийсэн 24 хувцастай хоёр коллекцээ толилуулах бол, “Киви” хамтлагийнхан түүний бүтээлийг өмсч сонирхуулах юм байна. Нийт 20 гаруй орны дизайнер шилдэг бүтээлээ танилцуулах тус шоунд нэр хүндтэй 2500 орчим зочин төлөөлөгч очих ажээ.
Дашрамд дуулгахад, дизайнер бүсгүй ирэх намар томоохон хэмжээний загварын шоуг эх орондоо зохион байгуулж, өөрийн нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөөд байгаа гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
оросын цэргийн хуарангийн үр төлөө гэж kkk
Lesbi um shig zarimda het naaldsan zurag ih bh um.Bid hedii oilgodog ch gadnii humuust uur setgegdel turuulj yun magad!!! bi naizda sairhaad uzuulsen chin LESBI 2 um uu gej asuusan .Ingeed tegj bodoj bodloo.Anhaarah heregtei um bn shuu!! good luck