Нийслэлийн цагдаагийн байгууллагад хүүхдийн баярын өдрөөр буюу амралтын өдрүүдэд 59 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний ихэнх хувийг хулгай дээрмийн хэрэг эзэлсэн байна. Тухайлбал олон иргэд гудамж талбай, үйлчилгээний төв олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа халаас, цүнхнээсээ эд зүйлээ алджээ. Үүний улмаас иргэдийг бичиг баримт, карт, бэлэн мөнгө зэргээ тус тусад нь авч явж, хэрэв банкны картаа алдвал түргэн шуурхай банкинд хандаж картаа хаалгах шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )