“Усны гудамж” олон ангит киногоо үзэгчдэд хүргэсэн найруулагч Б.Баяр ээлжит бүтээлээ зэхээд завгүй яваа гэнэ. Тэрбээр олон улсын томоохон наадмуудаас баримтат киногоороо шагнал “бөөндсөн” авьяаслаг найруулагч бөгөөд энэ удаад “Хаадын хаад” бүтээлээ дэлгэцэнд гаргахаар болжээ. Энэхүү баримтат уран сайхны киноныхоо зураг авалтыг Итали, Франц, Герман, Австри, Унгар, Орос, Хятад зэрэг оронд авчээ.
Харин энэ зун тус киноны уран сайхны тоглолттой хэсгийн зургийг аваад ирэх намар бэлэн болгох төлөвлөгөөтэй яваа аж. “Хаадын хаан” баримтат уран сайхны кинонд Атилла хааны тухай, түүхэн он цаг, дайн байлдаан зэргийг харуулсан бөгөөд нэлээд судалгаа шаардсан бүтээл гэдгээрээ бусдаас онцлогтой юм байна. Энэ ч утгаараа, найруулагч Б.Баяр зураг авалтын үеэр Францын Шампань тосгоны ойролцоо байдаг Атиллын цэргийн хүрээ байсан газарт “Хаадын хаан” киноныхоо зурагт хуудсыг байрлуулжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )