“Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулууны дүүтэй дэр нэгтгэж, хөөрхөн хүүтэй болсон дуучин Э.Агиймаа хэвлэлийн хуудсыг хэзээд чимж явдаг нэгэн. Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын ивээлд багтаж, рок попын ертөнцөд төвөггүйхэн хөл тавьсан гэгддэг Э.Агиймаа урьд нь алтны магнат Ц.Мянганбаяраас өгсүүлээд чинээлэг эрчүүдтэй цөөнгүй удаа нэр холбогдож явсан бүсгүй. Царайлаг, гоолиг дуучин маань шоу хэсч, тасарч унатлаа сархад хүртдэг байсан нь хэвлэлийн хуудаснаа хэдийнэ түүх болон үлджээ.
Харин жинхэнэ хайрынхаа эзнийг олсноос хойш хөл хүндтэй болж, багагүй хугацаанд гэрт суусан тэрбээр гэдэс нь томорсон хойно архи сөгнөж, тамхи зуусан хөлчүү нэгний дүрээр олны нүдийг мялаагаад амжсан. Тэгвэл өдгөө дуучин бүсгүй “шоучин” гэх салдаггүй нэрнээсээ залхсан уу, яасан. Фитнессээр эрчимтэй хичээллэн, бор дарснаас холуур явах болсон бөгөөд найз нөхдийнхөө төрсөн өдөр, тэмдэглэлт арга хэмжээнээс бусад үед гэрээсээ толгойгоо ч цухуйлгахаа больсон гэж ойр дотныхон нь шивэр авир хийлцэж сууна. Үнэн бол сайхан л хэрэг. Угийн царайлаг, сайхан бүсгүйн хувийн амьдралыг сонирхох хүн цөөнгүй байхад олонд танигдсан нэрээ хайрлаж, айл гэрийн сайн эзэгтэй байхыг Э.Агиймаа илүүд үзсэн болов уу.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 11 )
Hun hun shig baih shig saihan zuil baihgui deer uyeeseel mongolchuud iim hunii muud durtai humsiig jigshij irsen hun erno yaj amidaruu hund hamaaguishdee hun busdad gemgui ywbal tiinii yduu bainuu saihan bainuu ynhan bnu gunj bnu hend ch hamaagui (ydaj ooriinhoo amidrliig zow hun shig awch yw ooroo hun shig hun bol tegsen tsagt chi iim zuil hiisendee haramsana
hunii amidral bidnd neeh chuhal bish enniig bichij honoos ni hootsolddog erguu teneg hiih yumaa olj yadsan chhadbargui surbaljilagch neet hotlogch ni,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, er ni ard tumnii niit yaduurlaa bich erguu teneg mini.
huniig dandaa muu talaas ni bichih yum aa
hvnii huwiin amdiral bidend ogt hamaagvi shvv dee eej bolson hvn nz nohdtoihoo garj opj bolhgvi gj hen heleewee ene ochvvhen bodlnoosoo salaacheee
bagiin l hoorhin ohin blaa.egch odmaa agiimaatai togloj l osloo.