“Татар”-ын цомог 1000 төгрөгт хүрч, тоглолт нь ”үнэгүйджээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

“Татар”, “Second album”, “Ганцаараа” зэрэг цомог гаргаснаас гадна “Хайрыг хүндэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан “Татар” хамтлаг энэ онд 10 жилийнхээ ойтой золгож байгаа. Хэдийгээр чамлахааргүй хугацаанд тус тусынхаа замыг хөөсөн ч хип хоп урлагийн төлөө дахин нэгдсэн “Татар”-чууд 10 насныхаа төрсөн өдрөөр “Нөлөөллөөс дээгүүр” хэмээх шинэ цомог, архины эсрэг төслийн хамт үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар шийджээ. “Эсрэг өдөр” дууны үргэлжлэл болох “Нөлөөллөөс дээгүүр” дуугаараа тэд нийгэмд буй архи, тамхины хэрэглээг багасган, сонсогч залуустаа хор уршгийг нь сануулахыг хүсчээ.  

Үүгээр ч зогсохгүй, “Татар”-ын дууг өнөөг хэр нь сонсох дуртай фэнүүддээ талархан олон сюрприз зэхжээ. Тухайлбал, тэдний гаргасан “Нөлөөллөөс дээгүүр” цомог нь 1000 төгрөгөөр худалдаанд гарах бөгөөд нийслэлийн бүх дүүрэгт нийт 60 удаа хийх тоглолтоо үнэ төлбөргүй сонирхуулах гэнэ. Мөн тоглолтын хугацаанд хандивын данс ажиллуулж, дээрхи тоглолтуудаас цугласан мөнгийг архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандив болгож өгөхөөр шийдсэн юм байх. Бүх дүүрэгт “Татар” хамтлагийн фен клуб байгуулагдах учраас тоглолт хэзээ, хаана болохыг тухай бүрт нь фэйсбүүк хуудсаараа дамжуулж мэдээлэх болно гэдгээ дуулгалаа, тэд. Энэ бүхний эцэст буюу ирэх сарын 7-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д фэнүүдтэйгээ хамт бут авахаар төлөвлөсөн “Татар” хамтлагийнхан тоглолтоо ямар ч такс, тасалбаргүй сонирхуулна гэсэн шүү.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.60) 2025 оны 03 сарын 13

Одоогийн сэтгүүлч нэртэй оронцгуудын бодит төрх

2  |  0
,,,(218.2.108.164) 2025 оны 03 сарын 13

maybe

1  |  0
anhaa(103.10.23.185) 2025 оны 03 сарын 13

tatar hamtlagiihandaa tsaashdiinh n uran bvteeld n amjilt hvsiie goe shvv

1  |  0
lk(202.179.11.18) 2025 оны 03 сарын 13

ZOW L YUm hiisen bn shde ahal teneg yum garchiga zow ogooch mal yumuu hashiin

1  |  0
koorkoo(202.179.10.46) 2025 оны 03 сарын 13

tiimee garchigaa zow ogoh heregtei shde vvnii garchigiin unshiwal buruugaar esergeeg ni ouilgoh ym bn

1  |  0
zochin(202.21.106.109) 2025 оны 03 сарын 13

Garchigaa zuw uguuchee

1  |  0
du7rdf7u6rf78(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

araichdee

1  |  0
Gantuyaa(27.123.213.129) 2025 оны 03 сарын 13

mnii bodloop Tatap xamtlagiinxan zow l zuil xiisen bnshdee gapcigaa zow ogoocee TATAR xamtlagiinxandaa amjilt xvsie ta nap vnexeep gaixaltai tsaashdaa v gsn penvvddee shine duugaa xvpgeseep baigaapai upagshaa zaluusaa

1  |  0
dd(202.55.182.114) 2025 оны 03 сарын 13

ene setguulch mal garchigaa zuw ugmuur yumaa hund buruu oilgolt turhuur bna c.tsahiuraa gulguu

1  |  0
ganux (202.126.91.128) 2025 оны 03 сарын 13

yar*****in garchiga ch zuw ugch chadku bj tsutsu yaj ajila xdeg bnaa ene setguulch. bi bur garchigiig n unshad yaj iiim bdg bnaa gd itgej ydlaa shd

1  |  0
assd(202.179.10.70) 2025 оны 03 сарын 13

ihel mulguu hun yum

1  |  0
Top