Зайсангийн хойд замыг хаах хугацаа хойшиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Өчигдөр хаахаар төлөвлөөд байсан Зайсангийн хойд талын 500 метр замыг энэ долоо хоногт хаахгүй болоод байна. Тус замын голд байрлах жижиг төмөрбетон гүүрийн ойр орчимд эзэн тодорхойгүй, шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ байсаар байгаа юм. Мөн өчигдөр хаахаар төлөвлөсөн Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1.2 км авто замын хөдөлгөөнийг хаах хугацаа хойшлоод байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанд өөрчлөлт орсон бөгөөд Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөж, зам хаах хугацааг тухай бүрт мэдээлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top