МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

МҮЭХ-ны ээлжит бус XXI хурал өчигдөр нийслэлд болж өнгөрлөө. Тус хурлаар хот, хөдөөгийн 207 төлөөлөгч оролцож, МҮЭХ-ны цаашдын ирээдүйн талаар санал солилцсон юм. Түүнчлэн МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгосон. МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчид Х.Амгаланбаатар, Ц.Адъяа нар нэр дэвшин өрсөлдөж, МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчөөр өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар 71,2 хувийн саналаар ялжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд МҮЭХ-нд ажиллаж, хөдөлмөрчдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нэгэн юм. Түүнтэй өрсөлдсөн Ц.Адъяа нь МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top