Зарим улс орнуудад дэлхийн адууны баяр гэж болдог байна. Энэ баяр нь ирэх наймдугаар сарын 10-нд тохиож байгаа бөгөөд манай улс энэ жилээс эхлэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус өдөр Монголын морин спорт, уяачдын холбооноос 3 мянган морьны уралдаан 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж гиннесийн номд бүртгүүлэхээр зөвшөөрлөө аваад бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ССАЖЯ-нд болсон санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр дуулгалаа. Уг санамж бичигт Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам болон Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Монгол улсын иргэд, биеийн тамир, спортоор хичээллэгчдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Монголын үндэсний хурдан морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )