Гэмт хэргийн шинжтэй 65 хэрэг бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Өчигдөр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1608 мэдээлэл иржээ. Эдгээрийг шалгаж гэмт хэргийн шинжтэй 65 үйлдлийг бүртгэж холбогдох нэгжүүд шалгаж байгаа бөгөөд нийт 65 хэргийн 47-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Мөн бусдын биед гэмтэл учруулсан 10, хүчингийн 2, хулгайн 26, бусдын эд зүйлийг булаасан 1, Танхайн 15 хэрэг бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэрэг 15, осол 12 бүртгэгдэж, 18 хүн ослын улмаас гэмтжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top