Н.Соёлмаа: Би одоо тийм гаж амьтан юм байх даа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Хэлье гэснээ хэний ч өмнө хэлчихдэг, шударга нь дэндсэн гэмээр ил задгай яриатай дизайнер Н.Соёлмааг хүндлэх хүн олон бий. Гайхалтай загваруудаараа олон улсын наадмаас шагнал “бөөндөж”, өөрийн гэсэн салонтой болоод амжсан тэрбээр нэг хэсэг “Амьдрал аа гэж” нэртэй нэвтрүүлэг хөтөлж байсан удаатай. Гэвч улстөржиж эхэлсэн нэвтрүүлгийн бодлого нь таалагдахаа больсон тул Н.Соёлмаа загвараа хөөцөлдөөд явчихсан гэдэг. Энэ тухайгаа дизайнер маань “Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ философи. Ярихаас ч уйтгартай” гэсэн бөгөөд ур ухаанаа шингээж бүтээсэн загварыг нь газарт чулуудаж орхидог мисс, загвар өмсөгчдийг алгадаж явснаа хүртэл нуудаггүй.

Ач, зээгээ тэвэрсэн хэдий ч өөрөөсөө 10 гаруй насаар дүү залуутай хамт амьдарч, хамраа өндөрсгөсөн Н.Соёлмааг ааштай, адтай хэмээн ярилцдаг ч тэрбээр “Би гайхаад байдаг юм, манай аав ээж хоёр их даруу төлөв, дөлгөөхөн улсууд. Эмээ ч гэсэн даруухан. Манай ах дүү нар дотор над шиг юм нэг ч байхгүй. Зарим нь танай эгч мөн юм уу, ямар сонин өөр араншинтай юм гэдэг. Би л ганцаараа гэрээсээ ийм зантай. Нэг найз маань “Чи яахаараа ийм гаж зантай юм бэ” гэсэн. Би одоо тийм гаж юм байх даа. Гаж юм надад байдаг юм уу. Би яахав, дотроо бодсноо хамаагүй ил задгай л хэлчихдэг хүн. Ил задгай ярьдаг гээд би хүний нууцыг яриад байхгүй” гэж эгдүүцдэг ажээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(84.1.185.88) 2025 оны 03 сарын 13

Muuhai buduuleg avgai. Yun elen dalangui.Ooriigoo bas tsairuulchih yumaa.

3  |  1
zolo(150.129.143.117) 2025 оны 03 сарын 13

shudarga ilen dalangui emegtei

2  |  1
ari(182.160.18.123) 2025 оны 03 сарын 13

tehde neg l bish zambaraagui zantai taalagddggyi.hel yaria n surhii shudarga l yum yaridgiin buyan jaga shig.gesen murtu medku ee.humuujilgui eree tseereegyi.iim zan zagavarin malnuudad heregtei ldee hand n daragdag yum biz

2  |  0
naraa(121.165.92.42) 2025 оны 03 сарын 13

yadag yum be.ilen dalangui shudarga yridag hun.taalagdda denduu.ene zan chini taniig ih chimdeg shuu.

1  |  1
naraa(121.165.92.42) 2025 оны 03 сарын 13

yadag yum be.ilen dalangui shudarga yridag hun.taalagdda denduu.ene zan chini taniig ih chimdeg shuu.

2  |  0
naraa(121.165.92.42) 2025 оны 03 сарын 13

tiimee.saihan avyastai mundag emegtei.hundelj yvdag.

1  |  1
Top