Нийслэлд зам засварын ажил эд өрнөж байна. Энэ жилийн засвараар хэд хэдэн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгож байгаа аж. Тухайлбал, Саппорогийн аюулгүйн тойрог буюу жолооч нарын нэрлэж заншсанаар, эр зоригийн тойрог Эдийн засаг хөгжлийн яамны “ГУДАМЖ” төслийн хүрээнд Дөрвөн замын уулзвар болон шинэчлэгдэж байна.Энэхүү ажлыг өнгөрсөн сарын 30-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтанд орох юм.
Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын авто машины хөдөлгөөний хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь Дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах тооцоолол гарсан байна.

Сэтгэгдэл ( 4 )
olon tuvshnii zamaa neg musun barihgui.
Сайхан зүйл байна Эртний ингэх байсийн
demjij bn. ali hediinee ingekh baisan um
ashguidee ene muu toirog deer bainga buglurul uusdeg baisiin