Гудамжны гэрэлтүүлгийн шонгууд дээр шилэн кабелиуд их байдаг болсон талаар холбогдох албаныхан мэдэгдсээр байгаа. Уг нь гэрэлтүүлгийн шон дээр байрлуулахыг хориглодог бөгөөд үүнээс болоод гэрэлтүүлгийн шон хазайх, хугарах тохиолдол байдаг. Энэ нь ард иргэдийн дээрээс гэрэлтүүлгийн шон унах, нийтийн зам талбайд унаж саад учруулах зэрэг аюултай нөхцөл бий болоход нөлөөлдөг. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Унгана 2” солонгос рестораны гадна, замын хажуугийн гэрэлтүүлгийн хоёр шон машин дээрээс унажээ.
Энэ мэт дахин шон нурах магадлалтай тул иргэд салхи шуургатай үед замын хажуугаар явахдаа анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )