Үер усны аюулаас сэрэмжлэгтүн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ-Хялгант-Зүүнбүрэн-Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж түвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт  сум орчмоор үерийн түвшинг 5-10 см даваад байна. 

Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо 5  см нэмэгдэж, үерийн түвшинг давна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу  суурьшиж, нутаглаж  буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top