УДЭТ-аас гарч “Мөрөөдлийн театр”-аа байгуулсан жүжигчин Г.Алтаншагай ганц бие явахдаа өөртөө нэгэн амлалтыг өгчээ. “Сэтгэлд нийцэх бүсгүй таарвал эр хүний 13 мэхээс ч илүүг хэрэглэж байгаад өөрийн болгоно” хэмээсэн жүжигчин залуу энэ амлалтаа ч биелүүлсэн гэдэг. “Таалагдсан бүсгүйгээ өдөр шөнөгүй мессежээр залхааж, үүд хаалгыг нь алдалж зогсоод байвал яаж өөрийн болгох билээ дээ. Тэрний оронд ямар ч боломжийг өөрт ашигтайгаар эргүүлж чадвал амжилт аяндаа гүйгээд л ирнэ” гэж ярьж явсан Г.Алтаншагай нэг л өдөр “TV5” телевизийн хөтлөгч Б.Насанжаргалыг найрахаар шийджээ.
Ажил хэргийн шугамаар харилцаа холбоотой байсан хөтлөгч бүсгүйгээ хайрын харцаар харах болсон жүжигчин эр ёстой л хамаг байдаг авьяас чадвараа найрах аргаараа харуулсан гэдэг. Насаа ч удаж төдөлгүй түүний хайрыг хүлээн авч хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд өдгөө тэд тохилог хотхонд төвхнөж, хоёр хөөрхөн хүүтэй болсон билээ. Олны танил хосын талаар байнга хэрүүл уруул хийж, зодолдож нүдэлддэг, салж сарнисан гэх мэдээлэл хааяа гардаг ч тэд ямар нэг тайлбар хийдэггүй. Харин ч бүр хэрхэн аз жаргалтай, элэг бүтэн амьдарч байгаагаа харуулан хаана ч явсан хамтдаа харагддаг билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
zalitai zaluu zavaan huuhen.huuhen chodorloh heed huuhed tsubuulab.heruul tasrah u.er togtooh heregsel huuhed bish.
Насаа надад лав тааллагддагүй нэх сонин хүүхэн харин Алтаншагтайтай суудаг азтай л байна.
az jargal husye. ene zuvhun ta 2-n l hair ta 2-n l amidral az jargal shde. zaaval hun buhend taalagdah albgagui
za altanshagai ch bas neeh durlaj guigeed bh zaluu mon u? hahahaha
humuus Nasaag SHagaigiin nudeer haraagui bj bitgii teg lde uursdiinh ni nz ehner esvel nuhur busdad taalagdah albagui shude hoorondoo l saihan bval bollo busdiina uliig shagaij muug bitgii uzerei
za ystoi ynz ynziin arga hergeljeedee