Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгаар тушаалаар дэд дарга Д.Өлзийбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Харин Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирлаар Ганбаатарын Билгүүнийг томилсон байна. Д.Өлзийбаатар өмнө нь Архивын ерөнхий газрын даргаар, Г.Билгүүн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )