Монгол улсын төрийн эрхийг барихаар анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал. Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд уралдахаар нэг цохогдсон эрхмүүдээс хамгийн өндөр санал авсан нь түүнийг азтай, одтой байгааг харууллаа. Аль эрт улстөрд хөл тавьсан цагаасаа хойш эвийг нь олж, эгзэгийг нь тааруулж сурсан учраас албан тушаалаас нэг их холбож байгаагүй тэрбээр хамтарсан Засгийн газрын кабинетэд багтаж Эрүүл мэндийн сайдын суудлыг авч чадсан юм. Тэрбээр өдгөө улс оронд нүүрлэсэн таван аюулыг арилгана хэмээн лоозогнож яваа түүнийг гэзэггүй гэлэнмаа гэх нь ч бий. Харин заримынх нь тухайд санал хуваах зорилгоор нэр дэвшүүлсэн хэмээн жиг жуг глцэж байгаа. Үнэн ч бай, худал ч бай ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Н.Удвалын хуучраагүй зургуудыг сонирхуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Emchiin ajlaa oligtoi hiigeegui atlaa ” emch ” gej duuduulah durtai baidag n! Tsagaan halat goyo l doo gehdee....
Ug hyn ni ih aytaihan sanagddag yum Gehdee yzel bodol ni avah yum algaa chaavaas.Huviin ambitc hyniig iim muuhai haragduulah yum daa