Ирэх сарын 5-наас сайд дарга нар дуут дохио хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут буюу гэрэл дохио тавих журмыг шинэчиллээ. Уг журамд зааснаар тээврийн хэрэгслийн дуут дохио болон гэрэл дохиог өнгө будаг таних тэмдэгтэйгээр ашиглахаар болсон. Тухайлбал энэхүү журамд өөрчлөлт орсноор ямар байгууллагын тээврийн хэрэгсэл гэдгийг таних боломжтой болж байгаа юм. Дотоодын цэрэг хөх-улаан, Төрийн тусгай хамгаалалт хөх, Онцгой байдлын шуурхай алба болон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тээврийн хэрэгсэлд улаан, Байгаль хамгаалах, хот тохижилт, техникийн хяналт болон зам арчлалт үйлчилгээний тээврийн хэрэгсэлд ногоон дуут дохиог тус тус олгохоор болжээ. Мөн төрийн сайд, дарга нар давуу эрхтэйгээр тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэхгүй байхаар тусгасан бөгөөд энэхүү журам ирэх сарын 5-наас хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top