Багш нар эрх баригчдад хичээл заана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Нийтийг шинэчлэх багш нарын холбоо нэртэй байгууллага одоогоос нэг сарын өмнө байгуулагджээ. Нэрийг нь сонсохоор социалист нийгмийн уриа лоозон мэт сонсогдох энэ байгууллагад 80 гаруй эрдэмтэн багш нар нэгджээ. Ямар зорилготой байгуулагдсан,юу хийхээр төлөвлөж байгаа талаар нь холбооны тэргүүн Б.Мөнхцэлмэгтэй уулзаж тодрууллаа.

-        Нийтийг шинэчлэх багш нарын холбоо гэхээр анхаарал татаад байна.  Цаашид ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ?

Нийтийг шинэчлэх багш нарын холбоо нь төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн 80 гаруй эрдэмтэн,багш нараас бүрдсэн байгууллага юм. Анхны хуралдаанаа хийж, үүсгэн байгуулагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна.

Төр аливаа шийдвэр гаргахдаа эрдэмтдээ сонсч, санал зөвлөмжийг тусгаж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд багш эрдэмтдийн санал санаачлага, судалгаа шинжилгээний ажлыг төр засагт хүргэх, хэрэгжүүлэх тогтолцоо төдийлөн сайн байсангүй.  Ер нь анзаараад байхад багш, эрдэмтэн гэдэг үгний үнэ цэнэ үнэхээр алга болсон байна. Тэднийг зүгээр л нэг үглэгч, номлогч мэтээр хардаг болсон. Төр эрдэмтдээ сонсохгүй ажиллана гэдэг болмаш том аюул.Багш нарын гол давуу тал нь чиглэл чиглэлээр мэргэшсэнд байдаг.Жишээ нь уул урхай, эдийн засаг, инженер, банк санхүү зэрэг нийгмийн бүхий л салбарын боловсон хүчнийг багш л бэлтгэдэг. Төрөөс тэдний оюуны нөөцийг улс орны хөгжилд ашигламаар байна.  Ийм учраас бидний хийх гол ажил бол өөрсдийн санал санаачлага, судалгаа шинжилгээний ажил, эрдмийн бүтээлийг төрийн бодлогод тусгуулах, төрийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэнэ.

-       Багш нарын хувьд өнөөгийн боловсролын салбарын шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Шинэчлэлийн засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад хагас жил болж байна. Бидний хувьд шүүмжилмээр юм олон байсан, сайшаамаар зүйл ч их байсан. Харин энэ дундаас боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хувьд бид их сэтгэл хангалуун байгаа. Энэ салбарт шинэ салхи орж ирж байгаа нь мэдрэгдэж байна.Тэр тусмаа багшийн чанарыг сайжруулахад анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь маш зөв. Өөрөөр хэлбэл боловсролын сайд намар ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгож чадаж байна. Энэ эрчээрээ 4 жил ажиллахад их хэмжээний өөрчлөлтийг хийж чадна гэж харж байгаа. Гэхдээ сайныг дагаад саар юм үргэлж байдаг. Боловсролын яамнаас харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтны томилгоонд анхаарлаа хандуулмаар байна.Мэдээж бодлого боловсруулах байгууллага доод шатны байгууллагын ажилд нэг бүрчлэн оролцоод байх нь зохимжгүй л дээ. Гэхдээ дээрээс хичнээн зөв бодлого гаргасан ч доод шатандаа хэрэгжүүлэх нэгж нь чадамжгүй байвал бодлого бүрэн хэрэгжихгүй шүү дээ. Магадгүй бид буруу харж байж ч мэдэх юм.Гол нь үүнийг цаг хугацаа л харуулах байх. Бид маш анхааралтай ажиглаж байгаа.

-       Танай холбоо гишүүнчлэлээ яаж бүрдүүлсэн юм бэ?

Улс орны хөгжилд өндөр хувь нэмэр оруулахуйц шинэ санал санаачлага дэвшүүлж буй хэнтэй ч нэгдэж, түүнийг нь төр засгийн бодлогод тусгахын төлөө хамтарч ажиллахад бэлэн. Өөрөөр хэлбэл гишүүнчлэл нээлттэй гэсэн үг.Багш эрдэмтэд маань нийгэмд оролцоо өндөртэй байж, мэдлэгжсэн мэргэшсэн чиглэлийнхээ дагуу нэгдэж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах нь нэн чухал байна. Тун удахгүй төр засаг маань эрдэмтэн, багш нараа нягт сонсдог болж, тэд оюутнаас гадна эрх баригчидад хичээл заадаг тогтолцоо ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odnoo(122.201.18.59) 2025 оны 03 сарын 13

Munkhtselmegee amjilt husie tusholboonii ajilchinemashih taalagdaj bn amjilt husie...

1  |  0
daj(202.70.46.201) 2025 оны 03 сарын 13

Yaahve gehdee ed nar bas l chadvarlag zaluus

1  |  0
tuwshintur(112.72.12.40) 2025 оны 03 сарын 13

baahan bagsh nar doktoruudaas burdeegui shde humuusee naana chin eruusuun Munkhtselmeg Amgalbaatar Otgonbaatar Anhbayar gesen hedhen humuus baiga bas hudlaa shaachihajee doktor proffser uud zondoo geed chi nerteeigeerei manai amgaa doktor geed helcheech

1  |  0
odko(112.72.12.32) 2025 оны 03 сарын 13

neereei ed nar chin hudlaa garuudaa songuuliar show shaagaal bdag yag yas yuman deere huni buunii nohoi nar shde

1  |  0
Amgalanbaatar yaag bish(112.72.12.40) 2025 оны 03 сарын 13

chi ehleed tselmegee hunii buuni noxoi hiij yavahaar hun bolj sur za chinii ter saihan naizuud hahaha***shude gal deer tos hiij untraadag naizuud chin saihan yavahiig chin harnaa

1  |  0
Otgonbaatar(112.72.12.40) 2025 оны 03 сарын 13

энэ холбоо бол ерөөсөө нам дагаж мөнгө олох гэсэн холбоо хүмүүсээ сонуульаар 2намыг муу хэлж явсан найзууд чинь хаана байна бүгд л худлаа болсон биздээ одоо та ХААИС багш нар болсон гэлүү бас л нэг тохироо хийх гэж байга биз болоогүй байга ректорын бөгсийг долоох шахуу л та нар явж байгаа шдээ та нар.Нар мандах тэр цагт Нарсны амьдралд угтанНаргүй ертөнц ирэх үедНасны жаргал төгсөн.Удахгүй.

1  |  0
hshdhf(202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

Hahah darga nariin tomilgoo buruu bna namaig darga bolgood ug gesen utgatai yariltslaga yum bishuu kkk

1  |  0
тллллллл(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

Хэцссссс боловсролын яаманд байсан цэлмэг л байна шт. Энэ бид хоёр хэзээ багш эрдэмтэн болцын хуцна биз Гантөмөр сайд энэ мэтийн бэлтрэгнүүдийг ивээлдээ авах хэрэггүй байсым даа. Удахгүй өөрийг нь ходрох бэлтгэлээ хангаж байгаа нь энэ дээ

1  |  0
Top