Бурханаар бөөлжиж, чулуугаар “хүндэрсэн” бүсгүй сэтгэцийн өвчтэй гэв үү

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

“Дээд тэнгэрээс заяатай бурханлиг нэгэн тодорлоо” хэмээн Монгол даяараа шуугиж Хөвсгөл аймгийн иргэн В.Мөнгөнчимэг гэх бүсгүй эгээтэй л Гандантэгчилэн хийдэд авчирч залсангүй. Бурханаар бөөлжиж, чулуугаар “хүндэрсэн” мөнөөх бүсгүй үлгэрийн гэмээр сонин хачин зүйлийг ярьж эхэлсэн. Хэвлийд нь “торнисон” бурхад түүнд дохио өгч, хуйх нь хөдлөхөөр бөөлжөөд эхэлдэг гэсэн В.Мөнгөнчимэгт бяцхан бурхад гарч ирэнгүүтээ л нэрээ хэлээд суучихдаг юм байх. Есөн килограмм чулууг шээснийхээ сүвээр төрүүлсэн гээд ичих ч үгүй залж байсан “бурханлиг” бүсгүйн заль мэх даанч удалгүй илэрсэн гэдэг.

Түүнийг бурхан төрүүлэхийг харах гэсэн хүмүүс гэрт нь цуглах болсноор В.Мөнгөнчимэгийн үзүүлбэр улам “төгс” болоод бурхан төдийгүй чулуу, элдэв төмөр зүйлс төрүүлж эхэлсэн нь хуулийн байгууллагынхны анхаарлыг хүртэл татжээ. Тэрбээр өөрийн гэсэн бичиг үсэг зохиож  хазгай мурий уншиж жүжиглэсэн бөгөөд Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлстээс  шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт хандсан.

Гэвч прокуророос түүнийг хэн нэгэнд ямар нэг хохирол учруулаагүй хэмээн үзэж татгалзсан учир бүсгүйг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг нь тогтоолгох болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар сэтгэцийн эмч нар үзээд түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй бөгөөд хэрэг хүлээх чадваргүй гэсэн байна. Булхай нь илэрч буруудаад ирэхээрээ арай мэдрэл муутай болж жүжиглээгүй байгаа даа, тэр.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bulainuud zailaa(182.160.18.123) 2025 оны 03 сарын 13

teneg tsarailsan tsus n oitzon sejigiin yumnuud iim neg yadruuhan zali setgej amitan shulah sanaatai.iim yumnuud ih shunalatai har dotorti bdgiin.zail zail tumnii shivshig.hen ch toohgui amar bollo teggeguisen bo yadarsan munhag humuusig shulaad duusah blaa.

1  |  0
ном (103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Мэдрэл муутай хүнд итгэж байвал хохино хохино

1  |  0
999(202.170.68.140) 2025 оны 03 сарын 13

medeej oilgomjtoi eruul hun hezee ch iim uildel gargahgui sh dee humuusee...... harin ter devergesen nukhduuded hariutslaga huleelgeh ni zuv .

1  |  0
Лонжид(202.179.20.210) 2025 оны 03 сарын 13

Мөн эвлүүлэг хийж нэг сайхан залууг шоронд суулгасан даа Шүүх цагдаа нв хэний талд үйлчилээд байнаа.

1  |  0
Top