Өнгөрсөн сарын 22-нд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан аваад “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэж эгээ л нэг цэргийн хүн шиг тов хийтэл хэлчихээд Дорнод аймгаас сурталчилгааныхаа нээлтийг хийхээр гарсан.
Замдаа Яармаг дахь Шунхлайн ШТС-аас Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн “MGL93″ бензинээр машинаа цэнэглэн хөдөлсөн хэмээн баахан шоудсан. Гэтэл энэ шоу нь нам нэгтэй, түрийвч нэгтэй Г.Батхүүгийнхээ бизнесийг рекламдсан хэрэг байсан уу, хятадад үйлдвэрлэсэн шатахууныг эх орныхоо бүтээгдэхүүн болгох гэж будилсан уу сүүлдээ их л хөгтэй зүйл болж хувирсан. Тэрээр Яармагийн дэнж дэх Шунхлайн ШТС-аас дөнгөж цаашихнаа хөдлөөд л Чингис хаан нисэх буудлаас Изинес эйрвезийн онгоцонд тухалжээ. Чухамдаа Монгол-93 шатахуунаар цэнэглэсэн төмөр хөлөгөөрөө газраар явсангүй, газраар явж байгаа дүр эсгээд тэнгэрээр нисчихэж.
Тэр эрлийз шатахуунд нь хэн гэгч “тааж мэддэг таван хаан” нь Монгол-93 гээд нэр өгчихсөн юм, бүү мэд. Угтаа бол Монголын газрын тосоор хятадад нэрсэн, хятадын стандарт, технологид нийцүүлсэн хятад шатахуун шүү дээ. Ингээд ерөнхийлөгчөө бид монгол шатахуун хийсэн унаагаараа газраар давхиад Дорнод орлоо гэж “хошгороод” бас л хууртчихав аа, хөөрхий. Арга ч үгүй дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөө хөхөрч, гадаа гандаж нэг их явсан биш. Голцуу л онгоцонд суугаад харийн орныг хэсээд яваа харагдсан. Тэгээд ч саяхан нэвтрүүлэгч Бямбацогттой ярилцаж суугааг нь харвал тун ч аяншиж, ядарсан байна лээ, хөөрхий. Сурталчилгааныхаа ажилаар эх орноо онгоц, машинаар тойрохдоо аяншиж, ядарч яваа байх даа, зайлуул. Тэгсэн мөртлөө нэг муу нэрэлхүү зан нь хөдөлмөр аядаж өөрийгөө “Ид уяа сойлго нь таарсан морь шиг л байна” гээд байгаа юм аа.

Сэтгэгдэл ( 3 )
ХҮҮЕ МАЛАА ОНГОЦООР ӨӨРӨӨ ЯВААД ГАЗРААР МАШИН НЬ ОЧДОГ ШУУРХАЙ АЖЛЫН ЖУРАМ БАЙДАГ
юугаараа явнууу та нарт ер нь ямар хамаа байнаа тэнэг тэнэг юм бичиж байхын өөр бичих юм байдгүймүү
юугаараа явнууу та нарт ер нь ямар хамаа байнаа тэнэг тэнэг юм бичиж байхын өөр бичих юм байдгүймүү