Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа өнгөрсөн амьдрал, давж туулсан бүхнээ мартахыг хүсдэггүй нэгэн гэдэг. Өөрийн гэсэн тансаг байр, үнэтэй машин, гоёмсог хувцас гээд хэнээс ч дутахааргүй амьдрах орчныг бий болгохын төлөө олон жил зүтгэсэн гэж ярих дуртай тэрбээр одоо санасан бүхэндээ хүрч чадсан. Нэг дуугаа 3-5 сая төгрөгөөр дуулдаг, үнэтэй брэндээс өөрийг тоодоггүй гэх поп хатагтай маань гоо сайхандаа мөнгийг харамгүй зарцуулдаг юм билээ.
Тэгвэл анх “Мөнгөн харандаа” хамтлагаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж явсан гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Амьдралын хүнд хэцүү шалгуурыг би тойроогүй, харин ч бүр хангалттай туулсан. Халаасандаа мөнгөгүй явах үе ч цөөнгүй байлаа. Олонд танигдсан дуучин болчихсон хойноо ч би хангалуун амьдарч чадахгүй явсан. Ямар сайндаа л, алчуураар толгойгоо ороож нүүрээ халхалчихаад автобусаар зорчиж байхав дээ. Гэхдээ энэ бүхэн надад хангалттай сургамж болж, илүү ихийг бий болгох эрч хүчийг өгсөн” хэмээн ярьсан удаатай. Үнэхээр ч дуулсан дуу бүр нь хит болж байсан түүнийг хэрхэн амьдарч, яаж хөдөлмөрлөснийг олон хүн мэдэх биз ээ. Харин одоо энэ бүхэн ард хоцорч, тэрбээр Зууны манлай эстрадын дуучин гэх хүндтэй өргөмжлөлийг гавьяат цолны хамт хүртсэн нэгэн.

Сэтгэгдэл ( 5 )
mahgar balai abgai zuuni manlai hun gej nohorgui olon hunii huuhed gargasan zabaan abgaig heldeggui baihaa archaagui bolood l olon nohort haygdaj bga mangar emee
гүй энэ одоо хэн болчихоод автобусанд нүүрээ халхалж явдаг байна. энийг хэн тоох юм одоо ч гэсэн хэн ч тоохгүй ганцаараа л яваад байгаа юм биш үү
bichseniig chin ogt oilgosongui oyun uhaanii dogoldoltoi ym uu esvel galiglaj bichej chadadgui ym uu
jagaad jbg bolohgui geg anu denebert jg tebdee abtobuchuud ni unegui tomzuud ni cuug buugaad l jbdag ch uu dee manaihan hudlaa nerelhuu