УДЭТ-ын урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг болох “жижиг” Д.Ганцэцэг, жүжигчин Б.Тамир нар хайр сэтгэлийн холбоотой нь илчлэгдсэн. Өвөрмонголчуудтай хамтран бүтээсэн “Аравт” киноны гол дүрд тоглоод хэсэгтээ л хэвлэлийнхэний анхаарлын төвд байсан алаг нүдэн Д.Ганцэцэг жүжигчин залуугаас хэдэн насаар эгчмэд нэгэн. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хөөрхөн хүүхдээ авч хоцорсон тэрбээр гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын хүү Б.Тамиртай дотносно гэж санаагүй явсан биз.
“Гэгээн муза-2012” наадмаас тусгай шагнал хүртсэн залуу жүжигчин Б.Тамирын хувьд, өмнө нь “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай ханилж байсан. “Шүрэн бугуйвч”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг кинонд тоглож, “Нууцаа дэлгэе” кабаре шоунд нүцгэлсэн эхнэр нь хөөрхөн охиноо түүнд даатгаад арилж одсон гэдэг.
Ийнхүү хэн, хэн нь анхны амьдралдаа алдсан ч гэлээ Д.Ганцэцэг, Б.Тамир хоёр өөрсдийн харилцаанд сэтгэл хангалуун яваа гэнэ. Эгчмэд бүсгүйн хувиар Д.Ганцэцэг олны хэл амнаас жийрхэж байгаа бол, Б.Тамир шинэ амрагаа хэн болохыг хэвлэлд төвөггүйхэн дэлгэжээ. Юутай ч, тэд хоёулаа хүүхэд өсгөх амаргүй давааг туулан амьдралынхаа төлөө зүтгэж буй гэдэг утгаараа үзэл бодол, жаргал зовлонгоо хуваалцаж яваа биз ээ.

Сэтгэгдэл ( 4 )
эмэгтэй хөгшин царайтай залуугынхаа хажууд нь
эмэгтэй өвөртой царайтай юм байна
болж л байна ш дээ
ene huuhen ni nas ni yavtsan l haragdahiin. tiim jaahan yumuu