МУГЖ С.Жавхлан “Философи”-ч болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

МУГЖ С.Жавхлан сүүлийн үед улстөр хөөцөлдөхөө больж уламжлалт гал тахих ёслолыг сэргээх болсон. Гэсэн ч хэн нэгэнд заавал зааж сургахгүй л бол сэтгэл анаа нь амар тайван байхаа больсон тэрбээр өөрийн философийг сургаж суудаг болжээ. Түүний гүн ухааны сургаалтай танилц.

  • Ав-ил-гал "ав" авсаны чинь дараа заавал "ил" болно, тэгээд vнэний бегеед тvмэн олны итгэл сэтгэлийн "гал"-д жигшин шатаагдана...
  • Хүйс тэмтрэх: Хүй олноор нь, уг үндэсээр нь тасдах, удам гарлаар нь устгах. Чиний гар хөлийг чинь барьж байгаад гэдсийг чинь гаргаад хүйсрүү чинь шөвөгдөөд, төмөр савхаар цолгиод ухаад эхэлбэл чамд ямар байх вэ? Чи тийчэгнэх үү? Чи орилох уу? Чиний гишгэж яваа, усыг нь ууж эдэлж яваа газар шороо бол чиний миний "уг үндэс, удам гарал" чинь, эх орон чинь, Монгол чинь. Тэгвэл эх орон чинь зарагдаж, ухуулж эмтлүүлж хүйс тэмтрүүлж, ёолж байна. Эх орныг чинь ухаж сэглэнэ гэдэг чиний хүйсээр эцэг өвгөдийг чинь оролдож шоглож доромжилж байна гэсэн үг. Хүйсыг чинь тэмтрээд өгнөө гээд залуус нэгэндээ эрүүл согтуугүй хэлдэг, нэгнийхээ голомтыг самрана л гээд байдаг. Гэтэл чиний миний, эцэг өвгөдийн бүгдээрэнгийн чинь хүйсийг тэмтрээд байхад бид нэгнийхээ хүйсийг тэмтрэх тухай л боддогштээ...
  • Уурхай "Уур-хай" Лус савдаг, тэнгэр хурмастын "уур"-ыг "хай"-ж догшруулж хилэгнүүлэх, 9 үеэрээ сүйрэх...
  • Ухаан "Ух-аан" Сэтгэл зvрхээ, тархиа сайн "ух" бод төвлөр тэгээд хайсан зvйл, хариугаа өөрөөсөө олоод "аан" нээрээ тийм байна шvv дээ, гэж ухаарч зөв шийдвэр гаргахыг "ух-аан" гэнэ...
  • Хавдар "Хав-дар" Тархи сэтгэлдээ бусдын тухай мууг бодохоор, хэт юманд санаа зовж шаналаад байхаар хvний таван цул эрхтэн гэмтэж хавдар болдгийм гэнэлээ. Өөрийгөө Бугшуулж бухимдаж, бодсон бодолоо ил гаргалгvй бvv "хав-дар"!!! Нэг нэгнээ муу энергээр гэмтээгээд байгаа учраас нийгэм бүхэлдээ хавдчихаад байна. "Эрvvл биед саруул ухаан орших" биш харин "Саруул ухаанд эрvvл бие оршдог"-оо гэж... Тархиндаа юу бодно, тvvнийгээ дагаад дотор таван цул чинь тvvний удирдлагаар пижгэнэцгээж байдгийм байна шvv. Та минь ээ...
  • Ав-дар "ав"-ч өвлөн үлд "дар"-ж нандигнан хадгал... Айл бvхэн "Ав-дар"-тай байж гэмээн аз хишиг нь дэлгэрдэг домтой юм гэнэлээ...
  • Нийгэм "Ний-гэм" нийтээрээ гэмтэй буруутай, эв тvнжингvй байх. Зев хэллэг нь: "Ний-хэм" ний аяараа, нийтээрээ хэм хэмнэлтэй, эх орноо, бие биенээ гэсэн сэтгэлтэй байх юм байна. Амны билиг гажсан учраас бид нэг л болохоо байж эв нэгдэлгvй, гэм гомдолтой байгаад байна гэж бодогдлоо. Амны билигээ зев болгохгvй бол Ашдын сайн цаг зvгээр хvлээгээд ирэхгvй юм биш vv.
    "Бид хийхгvй бол хэн хийх юм, одоо хийхгvй бол хэзээ хийх вэ?"

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
qwe(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

huis temtreh gedeg chin altan urgiinhanii huuhdiin boojgoi shalgaad baival aldag bsan

1  |  0
2(122.201.18.55) 2025 оны 03 сарын 13

sonin l yum...

1  |  0
1(180.109.36.32) 2025 оны 03 сарын 13

ineedtei l yum...

1  |  0
Top