Дунд голын замыг энэ сарын 25-нд нээхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Дунд гол буюу үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын дөрвөн км авто зам, Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг зургаадугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр нээх байсан боловч 25-нд нээхээр хугацааг хойшлуулжээ.

Дулааны хоёр компенсаторын өргөтгөл болон цахилгааны шугам шилжүүлэх ажлууд графикт хугацаандаа хийгдэж амжаагүйгээс ийнхүү зам нээх хугацааг 20 хоногоор сунгасан байна. Зам засвар өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Си ЭФ Си” групп гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top