Д.Болдын клипэнд тоглож ”од болох уу”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 11 дэх цомгийн эхний уран бүтээлээ гаргахад бэлэн болоод байна. Залууст зориулсан "Яг одоо эхэлцгээе" дууны аяыг дуучин Д.Болд өөрөө бичиж, үгийг реппер Цэцээ зохиож “On"n Off” продакшны уран бүтээлчид клипийг нь бүтээж байгаа юм.

Түүний реппер Цэцэтэй хамтран дуулсан  “Яг одоо эхэлцгээе” дууны клипний зураг авалт яг одоо эхлэх гэж байна. Харин клипэд тоглохыг хүссэн залуус яг одоо  Драмын театрын урд талын талбайд цуглацгааж эхэлжээ. Дуучин Д.Болдын клипэнд тоглохыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(202.55.183.214) 2025 оны 03 сарын 13

ochhiimsan

1  |  0
Top