Харанхуй дунд гэрэл цацрахад та баярладаг уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Хэн нэгэнд сэтгэлээсээ тусалсаныхаа төлөө баярлалаа гэдэг үгийн зэрэгцээ ирэх тэр чин сэтгэлийн инээмсэглэлийг мэдэрч байсан уу? Манай залуус зөвхөн тэр мэдрэмж дээр тулгуурлан эвлэлдэн нэгдээд өдгөө 2 жилийг ардаа үджээ.Бид анх 2011.12.31-нд Улаанчулуутын хогийн цэг дээрээс бэлэг тарааж сайн үйлсийн аяндаа эхлэл тавьсан билээ.

Клубын хийж бүтээсэн зүйлүүдээс товч дурдвал “Сэтгэлийн бэлгээ сэргэлэн багачууддаа1,2”,”Ээжээ би танд хайртай – Гар зургийн уралдаан”, “Хөгжлий түүчээ” – Багануур дүүргийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сургалт зохиож, нийгэм рүү чигэлсэн сайн үйлсийг дэлгэрүүлсээр байна.

Зул өргөх ёслолыг манай Монголчууд их л бэлэгшээдэг ч зулаа өргөөд л үр дагаварыг нь бодолцдоггүй юм шиг санагдсан. Манай залуус цэнгэлдэх хүрээлэнгийн зүг бусдын л адил зорилготой очсон юм. Гэтэл юу угтан авсан гээч? Орчин тойрны хог хаягдал, түм түмэн хүсэл шивнэн хөөргөсөн мянга мянган зул газар буухдаа хэнд ч хэрэггүй, дотроо юу ч шингээгээгүй мэт хөглөрч байх нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Тэгээд л бид ойр хавийн залуусыг уриалж хамтдаа цэвэрлэсэн билээ. Залуус маань их уриалагхан хүлээж авч гар бие оролцсонд баярлаж бас бахархаж байна.

Үүнээс үүдэн дараагийн үйл ажиллагааны санаа гарч ирсэн юм. Ээлжит аян маань “Хогны Ангуучид” нэртэйгээр 2013.06.01-нд МУИС-н 1 дүгээр байрнаас Зайсан хүртэл. Нийт залуус маань хуваагдан 3 маршрутаар хүн хөлийн газраар хөглөрсөн хогийг цэвэрлэсэн юм. Энэ хотын эгэлжирийн иргэн их хотдоо ямар хувь нэмэртэй болохоо харуулсан билээ. Замаар өнгөрөх жолоочид, эх хотын маань иргэд их л уриалагхан биднийг дэмжин уухайлах нь үнэхээр сэтгэл хөдлөм сайхан.

Хүн хүндээтусалдаг, ядарсан нэгнээ дэмждэг, уруудаж яваагаа өөд нь татдаг, зөв замд нь оруулдаг байх хэрэгтэй. Үүнийг хотын залуус бүгд ухамсарлаасай гэж хүснэ. Энэ л бидний зорилго. Цаашдаа ч гэрэл гэгээ рүү тэмүүлсээр л байх болно. Олны хүч оломгүй далай гэж сайхан үг байдаг. Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асааж, хайрын илчийг харамгүй түгээж, харгуй замыг хамтдаа гэрэлтүүлцгээе.

Хэрвээ та сайн үйл хийхийг хүсдэг, сэтгэл дотроо галын дөл хадгалж явдаг бол “САЙН ҮЙЛС ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ЗАЛУУС”-ын  үүд хаалга хэзээд нээлттэй байх болно.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бороо(103.10.22.20) 2025 оны 03 сарын 13

миний мундаг найз нар

1  |  0
Shagai(122.201.28.4) 2025 оны 03 сарын 13

Munda mundag ochih bsiimaa ug n

1  |  0
Хүлэгээ(122.201.28.4) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр мундаг залуус юм. Хүүхдийн баяраар******цэвэр лэж үлгэр жишээ болж байсан залуус байна уу?

1  |  0
Top