Хүүхэд хулгайлсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Эцгийг нь хуураад хүүхдийг нь авч явсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн орчим иргэн С-ийг хог түүж байхад марк, улсын дугаар тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн хурдан морь унах хүүхэд хайж байна” хэмээн иргэн С-ийн хүү болох есөн настай эрэгтэй С-ыг авч явчээ. Одоо хүртэл хүүгийн талаар ямар нэгэн сураг байхгүй байгаа бөгөөд хүүгийн ээжийн хэлж буйгаар хүүг зөвшөөрөлгүй авч явсан гэнэ. 

Түүнчлэн эх сурвалжийн хэлснээр 20 орчим настай мөн 50 гаруй насны хоёр хүн хурдан морь унах хүүхэд хайж байна гээд явж байсан аж. Хүүхэд хулгайлсан уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hh(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

ahahha awn zartsan ymbishuu daraan hudlaa sur shagaad tiim humuusd huuhdee ogjil bdagt1 gej bhaaaa

1  |  0
Top