Шивэр арилгадаг талькаар нүүрээ гоёж явснаа хэнээс ч нуухгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Ардын жүжигчин Ч.Мөнхшүр гоо сайхныхаа нууцыг сэтгэлийн амар амгалан, дотоод мөн чанартайгаа холбон тайлбарладаг. Залуу ахуй цагтаа эрчүүдийн харааг булаасан сайхан бүсгүй байсан тэрбээр гоо сайхандаа хэрхэн анхаарч явсан тухайгаа харин ч нэг нуудаггүй юм билээ. Нуухгүй гэсний учир нь гэвэл, хойд хөршөөс өөр гадаад орнуудтай харилцаа холбоо тааруухан байсан социалист нийгмийн үед урлагийнхан ёстой л юухан хээхэн ашиглаад гоё сайхан харагдахыг хичээдэг байжээ. Урлагийн бригадтай хамт хөдөө орон нутгаар аялж явахдаа зуухны янданд галын хайч халаагаад үсээ буржийлгах, төмөр индүүгээ халааж байж хувцсаа индүүддэг байсан талаар одоо хэр дурсах хүн олон бий.

Тэгвэл эрхэм Ардын жүжигчин маань ийн дурсчээ. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөө цагт хэн дуртай нь хүссэн газраасаа гоо сайхны бүтээгдэхүүн худалдаад авчихдаг бол, тэр үед огт өөр байсан. Энгэсэг олдохгүй ховор учраас зарим нөхцөлд шивэр арилгах цацлага хүртэл нүүрэндээ түрхэнэ шүү дээ. Тайзан дээр ямар ч будалт хийхгүй гаралтай биш. Сормуусны будаг гэхэд л усаар норгож түрхдэг сойзтой тень байлаа. Энэ мэтээр хэрэгцээнд шаардагдах гоо сайхны бүтээгдэхүүн ховордвол ч үнэхээр хэцүү юм билээ” хэмээн ярьсан аж. Харин энэ бүхнийг сонссон залуу уран бүтээлчид өөр хоорондоо жиг жуг гэлцэж “Шивэр, хулмас арилгадаг цацлага нүүрэндээ түрхвэл яах бол. Яаж гурил түрхэж үзээгүй юм бэ” гэж бөөн инээдэм болсон гэдэг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(64.119.22.118) 2025 оны 03 сарын 13

Тийм байхаа

1  |  0
Ус(99.196.0.56) 2025 оны 03 сарын 13

Кккк усаар биш шулсээр норгодог сормуусны будаг шдээ

1  |  0
har(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

aab hi cteber xjtad l daa

1  |  0
Top