“Луйврын хот”-ын луйварчин гэгдэж буй Г.Анхбаярын наймаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Хамгийн анх “С1” телевизийн “Шоубиз” нэвтрүүлгийг хөтлөн алиалах, жүжиглэхийн хооронд аяглаж явсан Г.Анхбаяр гэгч залууг үзэгчид андахгүй. 2009 оны хавар “Луйврын хот” нэртэй кино хийнэ хэмээн Ардчилсан намынхантай сүжирч явсан тэрбээр бараг жил хагасын дараа мөнөөх бүтээлээ дэлгэцэнд гаргасан. Нэртэй найруулагч, алдартай жүжигчдээр багаа бүрдүүлж, реклам сурталчилгаандаа асар их мөнгө зарцуулж явсан Г.Анхбаяр нэг л өдөр “Бүгд намайг орхилоо, би улстөрчдөд хулхидуулсан хүн” гэж зарлах нь тэр. Киноныхоо гол дүрд сонгосон жүжигчид нь мөр мөрөө хөөсөн тул мань эр дуучин, загвар өмсөгч, хөтлөгч зэрэг “од” болох хүсэлтэй охид хүүхнүүдийг панаалджээ. Өнөөдүүл нь янз бүрийн сурталчилгаанд тоглож олсон мөнгөөрөө кинонд нь нэмэрлэж, хүссэн дүрүүдээ авсан гэлцдэг.

Тэгвэл одоо мань эр МАН-ынхантай дотносон өнөө муу АН-аа үгийн муугаар дайрч яваа. “Луйврын хот” киног нь ивээн тэтгэнэ гэчихээд нүүр буруулсанд нь голдоо ортол гомдож явдгаа харин ч нэг хатуухан хэлсэн жүжигчин залууг урлагийнхан шүүмжилж эхэллээ. Тухайлбал, тус киноны төсөлд хамтарч ажиллаж байсан дуучин Quiza буюу Б.Батцэнгэл, төслийн удирдагч А.Амундра нар мэдэгдэл хийсэн бөгөөд “Анхаа хариуцлага алдаж гэрээний хугацаанд кино зохиолоо бичээгүй. Сүүлдээ бүр “Би өөрөө зохиолоо бичиж, киногоо найруулж, гол дүрд нь тоглоно” гээд уран бүтээлчдийн дургүйг хүргэсэн. Тэгээд одоо улс төрөөр шоу хийж, намуудыг шантаажилж явдаг болж” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hjyg(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Man dagaad butehgui dee hogshoon chi zaluu hun biz dee

1  |  0
vnen(183.177.99.78) 2025 оны 03 сарын 13

teneg zaluudaa uchiraa vmedehgvi mungunii hoinoos nam dagasan nowshdoo chi

1  |  0
brternb(122.201.18.232) 2025 оны 03 сарын 13

eniig harhaar durgui hureed baidgiin shalchiga shalchiga geed er yum baij bas ugee bodoj yarih heregteishd hun amitan muulaadl urlag soyliihniigoo hurtel muulaad chi uudluhguiee

1  |  0
zali(112.72.12.83) 2025 оны 03 сарын 13

ugaasaa ene zurgan deer bgaa zaluuchuud hvvhnvvded bi vnen durgvi neeh hudlaa

1  |  0
Зочин(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

Үнэнийг хэлж ардчилагчдыг багийг хуулж эхэлсэн болохоор муулж байна. Цогоо гуайн рольд тоглодог хэд хэдэн төгрөг авсан бол

1  |  0
гөлөгөө(27.123.213.59) 2025 оны 03 сарын 13

Энэ гөлөгны пацаан бас улс төр хийгээд л удахгүй********чин тасарнаа

1  |  0
Zochin(180.149.76.3) 2025 оны 03 сарын 13

Anhaa uuruu luivarchin

1  |  0
Top