Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан бөгөөд хэргийг тус сумын ерөнхий боловсролын сурагчид үйлджээ. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэрэг нь өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжжээ. Прокурор хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлж, Дээд шүүхээс харьяалал тогтоож өгөх юм байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 91, 91,2-т зааснаар бусдыг санаатай алсан хэргээр эрүү үүсгэж шалгаж байх явцад гэмт этгээдүүд долоон удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )