Д.Сосорбарам: Тэр бол ёстой адгийн, арчаагүй гуйлгачин

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам “Зүүдний гуйлга” шүлгийнхээ утга агуулгыг тайлбарлаж суухдаа ийн бухимдлаа. Тэрбээр урьд нь “Бид бүгдээрээ гуйлгачид” хэмээн хэлж байсныг нь сануулсан сэтгүүлчийн асуултад “Яахав даа, адилхан ядарсан улс байж бид нэг нэгнээ гуйлгачин гэж их хэлэх юм. Бүр гутаан доромжилж, зүхэж хэлдэг гээч. “Зүүдний гуйлга” шүлгийг бадаг бадгаар нь тасалж авч үзвэл их утга учиртай. “Араг үүрсэн ижийг минь зэрэглээн дундаас ургуулж өгөөч” гэсэн мөр бий. Амьд байхад нь хий хоосон юманд мөргөж, зул өргөөд л будда, христ ч гэнэ үү. Шал худлаа юм шүтэж явахын оронд амьд бурхан ижийдээ ганц удаа мөргөхөд яасан юм бэ. Архи ууж тамлаж тамлачихаад шарил дээр нь очоод “Намайг уучлаарай, би одоо сайн байна” гэж мянга илэрхийлээд яах юм. Тэр бол ёстой адгийн, арчаагүй гуйлгачин. “Адууны тоосон дундаас аавыг минь морьтой нь торойлгоод өгөөч” гэж гуйж байна, бас.

Өнгөрсөн хойно нь юу ч гуйгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр бид яадгаа алдсан гуйлгачид юм биш үү. Одоо ч тэгээд ер нь юм, юм л гуйдаг гуйлгачидтай болж дээ. Хог түүдэг, сэнтий гуйдаг гуйлгачны хооронд ялгаа ерөөсөө байхгүй. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоод тэр олон одон тэмдгээр яах юм бэ. Тэрний оронд өөрийгөө царайчилж, өөрөөсөө гуйгаач” гэж хариулсан нь олон хүнд таалагдсан гэнэ шүү.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭНЭ БОЛ БИ(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

Зүүдний гуйлга шүлэг нь Со-гийх биш, харин Ардын уран зохиолч Лхагвасүрэн гуайн бүтээл болой.

1  |  0
Саранцацрал(203.194.116.142) 2025 оны 03 сарын 13

Ард ”кино театрын” арын хаалган дээр бууж дээшээ тэнгэр лүү харан ярвайсхийснээ урт үсээ хойш нь илж байснаа дүлж ирэн унгаснаа, нусаа палхийтэл нийгээ,д тахиа мэт гэдийн алхаж луйвардаж авсан барилга руугаа 2 талаасаа бие хамгаалагчаараа түшүүлэн орно лээ. тэгснээ дороо буцан гарч ирээд айпон5 утсаараа : үүл үү? нөгөөдөхийг чинь шилжүүлчихсэн шүү, жаахан илүүг хийсэн шүү хэмээн аяархан ярьж маасайтал инээгээд гэнэт намайг хараад ихэд бантсан бөлгөө.

2  |  0
zochin(103.11.195.171) 2025 оны 03 сарын 13

”ARD” kino teatraa ard tumendee ugchikhuuch.Unegui shakham avsan gej sonsson.

1  |  0
unen(49.0.141.91) 2025 оны 03 сарын 13

yag unen ug helsen ugiig in sain sons

1  |  0
зочин(182.160.34.231) 2025 оны 03 сарын 13

энэ хулгайч ард кино театрийг идсэн 7 сарын 1-ны үймээнийг элбэгдоржтойгоо нийлж өдөөсөн хэргээр шалгуулна даа.

1  |  0
зочин(202.61.97.16) 2025 оны 03 сарын 13

энэ өөрөө их муу хүн нутаг ус аймаг сумандаа ад үзэгдсэн муу хүн ардчилалын нэрийг барьж их луйвар хийсэн үүнийг шалгах хэрэгтэй хэдэн жилийн дараа насны эцэст муугаа үзэх болно

1  |  0
ulzii(182.160.7.100) 2025 оны 03 сарын 13

ene zuudnii guilga duu ni ih goe. gehdee co uuruu muu hun. 7 sariin 1-niig elbegdorjtoi hamt turhirch bgaad hairan 5 hunii ami ersedsen. deer helsen shulgiin tuhai ni uneheer unen boloch co-giin yaduu hunii tuhai oilgolt ni het uruusgul bna da. uchir ni uuruu yaduugiin zovlong medehee bolison bna. uul ni ard kino teatr chin ulsiin umch um shu de.

1  |  0
золоо(203.91.112.198) 2025 оны 03 сарын 13

зөвч юмуудаа со гайгүй хүн байгаа юмаа ер нь дажгүйшүү энэ тэр юм байгаал байх гэхдээ соо г дарга болы гээд гүйж явааг сонсоогүй юм байна манайд хоер үг холбож чадахгүй байж эсвэл амны салиа нь арилаагүй байж аштайхан хөөцөлдөж байгаад дарга болох санаатнууд зөндөө бийшүүдээ

1  |  0
Со ба д(122.201.18.231) 2025 оны 03 сарын 13

Со Ард к театраа буцааж огохгуй юм уу эс тэгвээс Та бас л хулгайч ш дээ

1  |  0
Б.Б(202.21.111.98) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа гар. Тэр залуудаа тоглосон ганц үнэн кино байдаг юм. Хөвсгөл далайн эрэг дээрх нэг кион байдаг даа. Тэрэнд бол Со үнэн органиль тоглосон. Түүнээс хойш бол худлаа жүжиглээд байдаг юм аа. Хуучин ”Ард” кинотеатрыг АН-ын Эвслийн үед хувьчлаад авчихсан. Бас Их гараа...

1  |  0
rew(203.169.50.38) 2025 оны 03 сарын 13

ardiin namaa sneg ch unen ugtei hn baihgui shuu

1  |  0
Anna(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

Ardchilalaas gants unen ugtei ni Co. Taniig hundelj yavdag

1  |  0
Top