Хөтлөгч Р.Нямбаярын “цайны ганц” буюу халуухан асуулт

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

“Үнэн үү” ток шоугаар анх дэлгэцээр уулзсан хөтлөгч Р.Нямбаяр өдгөө “Миний Монгол” продакшны захирлаар ажиллахын сацуу Г.Анхбаяртай хамт “Фэйсбүүкийн эрхмүүд” нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Анхны ток шоугаа олонд хүргэх явцдаа урлаг соёлын алдартнуудыг урьж оролцуулан адтай асуултаар уурлуулж, бас ичээж явсан тэрбээр сайн муугаараа бишгүй л дуудуулсан. Харин хүнд гаруудын дарамтнаас болоод нэвтрүүлгээ зогсоосон гэж ярьдаг хөтлөгч залуу “цайны ганц” асуултаа ер мартдаггүй бололтой.

Тэр нь мань эрийн хувьд тун ч онцгой асуулт юм шиг ээ. “Үнэн үү” ток шоуны бараг бүх зочдоос асуусан уг асуулт нь “Шүршүүрт орж байхдаа усны шоржигнох чимээг сонсоод та яадаг вэ. Сэмхээн нэг “аваад хаячих” тохиолдол байна биз” гэх. Угтаа бол, давсаг султай нэгэн усанд орж байхдаа шээс алдахыг л хэлээд байгаа хэрэг. Мэдээж хэрэг, хэн л усанд орж байхдаа тэгдэг гэж хэлэх вэ дээ.

Хамгийн сонирхолтой нь, хөтлөгч залуу “Фэйсбүүкийн эрхмүүд” нэвтрүүлгийнхээ зочноос ч энэ асуултаа ихэд ид бах болгон асууж байх юм. Үнэхээр үзэгчдийн сонирхлыг татсан гайхалтай, өвөрмөц нэвтрүүлэг хийх гээд байгаа юм бол хэнд ч сайхан санагдахгүй энэ мэтийн асуултаас арай өөрийг бодож олоосой гэж шүүмжлэх хүн ч цөөнгүй байна.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.24.16) 2025 оны 03 сарын 13

Bohir ug hellegtei novshiin zaluu gemeer baina.

1  |  0
Bi(112.72.12.83) 2025 оны 03 сарын 13

Buduuleg sanagddag

1  |  0
Эмэгтэй(49.0.206.11) 2025 оны 03 сарын 13

Өөрөө ч эрээ цээргүй нэвтрүүлэг нь ч эрээ цээргүй.Ангалзс

1  |  0
Top