Жолоодох эрхийн үнэмлэх олгох журамд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Монгол Улсын иргэн гадаад орны жолооны үнэмлэхтэй байвал эх орондоо ирсний дараа дахин шалгалт өгч, жолоо барих эрхээ баталгаажуулдаг. Харин гадаад улсын иргэд жолооны үнэмлэхээрээ манай улсад чөлөөтэй жолоо барих эрхтэй байсан юм. Энэ заалт нь өөрийн орны иргэдээ гадуурхсан хэрэг хэмээн иргэдээс олон санал гомдол ирсэн тул жолоодох эрхийн үнэмлэх олгох журамд өөрчлөлт оруулсан байна.

Үүнд гадаад улсын жолооны үнэмлэхтэй Монгол Улсын иргэнд жолооны үнэмлэхийг нь шууд олгохоор болсон байна. Харин гадаадын иргэдийн визний хугацааг нь харгалзан жолоодох эрхийн бичиг олгох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top