АТГ-ын дэд дарга, тэрбумтан Б.Хурц хамгаалагчаа зодож, хөрөнгөө нууж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Төрийн албаны нүх сүв болгонд шургалсан багтай этгээдүүд эхнээсээ ил болж, зарим нь дээлээ нөмөрсөн бол зарим нь бат бэх хамгаалалтан дор байгууллага удирдан хугарашгүй ноён нуруу болон сууж байна. Ийм нөхдүүдийн багийг хуулж Хэн нь хэн бэ?-г ил болгох нь авлигагүй, асуудалгүй нийгмийг бий болгоход тунчиг чухал. Чухамдаа нийгмийг цэвэршүүлэх, авлигыг арилгахад нэр болоод гар цэвэр, намтар түүх нь “цагаан” нэгэн байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Энэ удаа бид Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр олноо танигдсан Б.Хурцын түүх намтрыг өгүүлнэ. Тухайн үед Үндэсний  Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Германы шоронгоос суллагдаж ирснийхээ дараахан АТГ-ын дэд даргаар сонгогдсон. Үйл явдал богинохон хугацаанд “өндөр хурд”-тай болж өнгөрсөн учраас АТГ-ын дэд дарга Б.Хурц гэж хэний хэн бэ гэдгийг ч мэдэж амжаагүй монголчууд  гайхаад л өнгөрсөн юм. Тэр АТГ-ын дэд даргын суудалд тухлах хүн мөн үү, Тэр Германы шоронгоос хэрхэн гарав, Хэний “халаасны хүн” бэ, Хэн түүнийг хамгаалж байна вэ, Хэний хамгаалалтанд орсон хүн АТГ-ын дэд даргын суудалд суув, Германд болсон шүүх хуралдаа очихгүй байх эрх дархыг хэн түүнд олгов, айхгүй аягүйцэхгүй даргалах боломжийг тэр яаж бий болгов гээд түм буман асуулт түүнийг тойрон эргэлдэж буй. Гэсэн ч тэр нууцлаг хэвээрээ л байна. Тиймээс нуугдмал байх сонирхолтой АТГ-ын дэд даргын нууцлаг намтраас өгүүлье.

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан, АТГ-ын дэд дарга Батын Хурц гэж хэн бэ?

1969 онд төрсөн.

1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан

2000-2002 онд ТЕГ-ын ажилтан

2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга,

/Энэ үедээ тамхины контрбанд хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. Гэхдээ үнэн худлыг тэр өөрөө л хэлэх байх/

2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга

2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга

2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч

2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга

2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж суллагдсан

2011 оноос АТГ-ын дэд даргаар томилогдсон . Түүний намтрыг он тооллоор нь танилцуулахад ийм байна.

Өдгөө Зайсан дахь “Зайсан хотхон”-ы 58 дугаар байранд амьдардаг түүний бүтэн жилийн орлого 101 сая 654 мянган төгрөг байдаг. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 632 сая 400 мянган төгрөг. Үл хөдлөх хөрөнгө нь  2 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг. Үүнд 7 барилга байгууламж багтаж байгаа. Ихэвчлэн Төрийн албанд ажиллаж байсан түүний хэвтэвчин дэх хөрөнгө ийм байна.

Гэтэл 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж машин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж  чамгүй асуудал үүсгэж байжээ. Гэвч түүний хөрөнгөө нуусан асуудал тэгсхийгээд намжиж, асуудал замхарчээ. Гэтэл түүнээс өмнө нь Б.Хурцыг АТГ-т шалгуулж байсан гэх мэдээлэл олдсон юм. Тэрбээр 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хамтран хэрэг мандаасан аж. Энэ асуудал нь тухайн үед мөн л АТГ-т очиж шалгуулж байсан тэр асуудлыг дарж чадаж.

Мөн 2006 онд бас нэгэн хэрэг тарьсан нь зодоон цохион. Тэрбээр өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчыг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ.

Гэтэл 2007 онд бас нэгэн хэрэг тарьсан нь газрын наймаа байв. Тодруулбал 15-р хороолол дахь талбайг хятадын цагаач иргэдтэй нийлж 5 сая ам.доллараар зарсан байна. Энэ газар нь хуучин оросуудын эзэмшил байсан бөгөөд сүүлд МҮЭ-ийн мэдэлд очсон байжээ.

Тэгвэл дээрх хэргүүдийг юу ч биш байжээ гэхээр бас нэгэн хэргийн тэр ТЕГ ажиллаж байхдаа үйлджээ. Энэ хэрэг нь ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудал байв. Тиймээс түүнд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдснаар эл хэрэг нь цагаадаж байсан аж.

Гэтэл 2011 онд АТГ-ын дэд даргаар томилогдсон даруйдаа олон тооны ажилтаныг халсан хэрэгт буруутгагдаж байв. Тэрбээр тус байгууллагад ажиллаж байсан 11 хүнийг халж орхисон нь хэл амны бай болгож байгаа. Эдгээр халагдсан буюу өөрийг нь шалгаж байсан ажилтнууд нь саяхан шүүхээр ялжээ. Тиймээс АТГ-ын дэд дарга Б.Хурцын асуудал “Хурцдаж” магадгүй болоод байгаа учраас хамгаалалтын “нүхээ” малтаж эхэлсэн гэх яриа чих шүргэв.

Түүнийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй нийлж бизнес эрхэлдэг гэдэг юм билээ. Энэ нь цаагуураа МАН-тай холбогдох сонирхолтойг илтгэх бөгөөд ийн хэлэхийн учир нь түүнтэй холбоотой олон асуудал сөхөгдөж эхлээд байгаа төдийгүй Ерөнхийлөгч ч түүний өмнөх болон одоогийн хууль бус олон үйлдлүүдийг мэдсэн учир эртнээс “нүх малтах” асуудалд анхаарал хандуулж буй бололтой гэж харагдаж байгаа юм.

Үүнээс гадна эх орноосоо урвасан, Хятадын тагнуулын албатай холбоотой ажиллаж байсан байж магадгүй гэгдээд байсан хурандаа В.Нямхандыг өмгөөлж, хэргийг цагаатгуулсан нь ч бөөн хардлага сэрдлэгэ, асуудал дагуулж байгаа аж.

Хурандаа В.Нямхандад Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” хэмээн 17 жилийн хорих ял өгөх саналыг Улсын яллагч гаргаад байсан юм.

Энэ мэтээр “Асуудал” гээч айхавтар зүйлийг ар араас нь “үйлдвэрлэсэн” АТГ-ын дэд дарга Б.Хурц АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших шалгуурт тэнцэх хүн мөн үү гэдгийг эрхэм уншигчид тунгаана биз ээ. Ийн хэлэхийн учир нь АТГ-ын дэд даргын албан тушаалыг хаших шалгуурт өмнө нь ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн заалт байдаг юм. Гэтэл АТГ-ын дэд дарга Б.Хурц хоригдож байснаас гадна боловсролын шалгуурыг ч хангадаггүй гэх мэдээлэл байна. Уг нь эрхзүйч мэргэжилтэй баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх ёстой гэсэн шалгуур байдаг ч түүнийг барилгын техникум төгссөн, мөн холбооны аюулгүй байдлын мэргэжил дээшлүүлэх 1 жилийн курсд суралцсан гэдэг юм билээ.

Энэ мэтээр өөрийнх нь хууль зөрчсөн олон асуудал зах зухаасаа илэрч ёстой л даравч дардайж, булавч бултайна гэгч болж буй аж. Гэтэл эдгээр фактыг нь мэддэг хүмүүст анхааруулга өгч асуудал гаргахгүй байхыг сануулсан гэх ”бор шувуу” ч нисэж байна.

Монгол төр ариун байх гол босго нь болсон АТГ-ын дэд дарга Батын Хурцын намтар түүхээс цухас өгүүлбэл ийм байна. Гэтэл Ардчилсан, авлигатай тэмцэгч Ерөнхийлөгч маань яагаад дуугүй суугаад байгаа юм бол...?

Сэтгэгдэл ( 121 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vob(27.123.214.83) 2025 оны 03 сарын 13

bugd boldogduulsen gene

2  |  0
иргэн(112.72.12.73) 2025 оны 03 сарын 13

Цаазааар ав. Монгол улс одоо төртэй, төрт улс хэвээрээ байгаа бол цаазаар ав. Ийм буцар юмнуудыг араатан амьтан ч жигшиж байна даа

2  |  0
Боогий(80.219.104.134) 2025 оны 03 сарын 13

бизнeс хийдэггүй мөртлөө мөнгө нь урсаад ороод ирдэг бас нэг тэрбумтан Энхболд 2 л ойрхон наймаа хийцгээдэг зүв зүгээр байж байгаад тэр бумтан бас нэгээр нэмэгдлээ

2  |  0
Khoogii(122.201.22.225) 2025 оны 03 сарын 13

Ene Khurts gej neg lalar uhej dald oroosoi bile!!!! Khurtsiig buudaj alwal taarna ger bul yuutai iiteen huis temtreh heregte Turiin mine ordond orchihood hutsaad hun amitan gutgeed dormjlood bga ene Yalgdsiin tarhind n gants sum zoohod elchingeer tomiligdno gd suuhiin hariildaa Hooooy Khurts muu baas mine chamaig ugaasaan tsaashin haruulchihna chi awsaan beldeed suuj bgarai ZA!!!!!!!!

3  |  0
Бөлдөг(150.129.143.81) 2025 оны 03 сарын 13

Жэнко бөлдөгдүүлсэн бна

2  |  0
Зочин(103.26.194.34) 2025 оны 03 сарын 13

Мөн энэ зун өөрийн фактыг дарахын тулд 20 гаруй албан хаагч тагнуулчдыг үндэслэлгүйгээр халсан гэх яриа явдаг юм билээ. Айхтар хүн юм. Дотнын найз нь офшёр Баярцогт гэдэг

2  |  0
Зочин(66.181.184.138) 2025 оны 03 сарын 13

Хийсэн гэмт хэрэг нь ил тод байна! Эргэлзэх хэрэггүй шүү. Шууд баривчилж хорихгүй бол нүхэндээ орлоо! Зайсанд амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг шалгах хэрэгтэй!!!!

1  |  0
B(59.153.114.251) 2025 оны 03 сарын 13

Sda yumaa.

1  |  0
zochin(202.9.41.65) 2025 оны 03 сарын 13

Ene battulga eronhiilogch gej hun haan yavad bnaa ene uls oron chin dampuurch guitslee mongol yalah bish dampuurlaa sh dee uls tor ediin zasag buh yum dampuurch duuslaa

1  |  0
3(66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

Ерөнлөгч яагаад дуугай байна

1  |  0
Novsh(61.83.180.124) 2025 оны 03 сарын 13

Odoogiin basdarga geed bgaa Gerel n bashamsaatan eo eo TEG oor hun olddogyu yumuu pizda

1  |  0
Ulzii(202.9.40.161) 2025 оны 03 сарын 13

Shorond n hiigeed turuus yaj ter bumtan bolson tuuhiig n meduulj avaad turiig hohirolgui bolgoyo

1  |  0
Зочин(103.26.193.163) 2025 оны 03 сарын 13

Гэхдээ л дажгүй залуу байна ярьж байгаа байдал майдал нь сүртэй за одоо алуулсаан ккк

1  |  0
Алалт(66.181.180.150) 2025 оны 03 сарын 13

90 ээд оноос аав ээж нь Москвагын Монголын худалдааны телеелегчийн газарт он удаан ажиллаж амьдарч байсан. Тэр уеээс наад шаар чинь Монолчуудыг дээрэмддэг дээрэмчин хулгайчдын булэгт элсчихсэн энд тэнд очиж мурийтай бооцоотой тоглож заримыгаа алаан хядаанд хуртэл оруулж байсан гэж дуулддаг юм. Тэр уеийн Алдаржав энэ тэртэй шуудээ. Тиймээс нэг их сургууль соел тегссен нь юу л бол. Тэндээсээ яахав гучин насанд нь еед татах еедгуй улс терчид МАН- наймаачид дээш нь татсан байхаа. Черт возьми.

1  |  0
Зочин(139.5.219.128) 2025 оны 03 сарын 13

Энэ насаараа төрийн алба хашаад баяжсан хүмүүс туршлагаа олонтойгоо хуваалцаж байгаач насаараа адилхан улсын ажил хийчихээд бараг гуйлагчин байгаад байх юм

1  |  0
иргэн(202.9.43.13) 2025 оны 03 сарын 13

Яагаад тэр их мөнга хөрөнгө зоорьтой болсныг шалгамаар юм бишүү даналаал төрд ажилласан бхийм.бараг эрдэнэсиын зоорьтойл гхиим

1  |  0
Zochin(27.123.214.86) 2025 оны 03 сарын 13

53terbumiin unet edleltei gesen shalgah heregtei

1  |  0
Элбэгдорж тэгээд ийм(103.212.116.227) 2025 оны 03 сарын 13

Барилгын Техникүм төгссөн бас Орост тагнуулын нэг жилийн курс төгссөнөөс өөр боловсролгүй л хүн юм биана шүү дээ. Элбэгдорж тэгээд ийм хүнийг Монголын төрийн хамгийн дээд албан тушаалуудад тавиад яваад байдаг. Бүтэхгүй эээ бүтэхгүй!!!

1  |  0
Enkhbat(109.192.81.208) 2025 оны 03 сарын 13

Ene muu gazar shirtsen hulgaichiig mgl.oos hulgailaad medreld nuluuluh taria tariad orosiin hil ruu oruulaad hayachih yumsan.tegvel German Frantsiin tusgai alba Orosoos hurdan avna daa

1  |  0
Бат(202.131.225.6) 2025 оны 03 сарын 13

Энэ угаасаа бүтэхгүй амьтан. Ийм хүмүүс төрийн удирдах албан тушаалд байж болоод л байгаа нь хачирхал төрүүлж байна даа

1  |  0
zpochin(122.201.22.115) 2025 оны 03 сарын 13

Bolobsrol ugui tugssun surguuli ugui eruugiinhentei niildeg gedeg yagaad undur absan ni todorhoi bus

1  |  0
Зүчи(103.212.116.136) 2025 оны 03 сарын 13

Бухандайн дүү нь ч юмуу. Ах нь ч юмуу бүү мэд.

1  |  0
Зар(66.181.183.90) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж хурцийн хулангаар дамжуулж баттулгыг барьж бга баттулгын уйлдэл бур элбэгдоржид мэдээлэгдэнэ хулангийн ар

1  |  0
Bal(202.9.43.240) 2025 оны 03 сарын 13

Anh enhbayriin hvn baij bgaad elbegdorjiin hvn bolson nuhurdu

1  |  0
Zochin(49.0.216.89) 2025 оны 03 сарын 13

Yamar aimaar yum be? Jigjij baina.

1  |  0
Shovh(203.91.118.106) 2025 оны 03 сарын 13

Unen.

1  |  0
хүн(180.149.93.25) 2025 оны 03 сарын 13

Ямар бүлтэрдэг юм бэ? Хажууд нь хараад зогсож байсан юм шиг л бичиж

1  |  0
ммм(199.115.116.197) 2025 оны 03 сарын 13

харах царайны пээдийсэн сагасан гар байна даа

1  |  0
Үнэн худлын дэнс(139.5.216.171) 2025 оны 03 сарын 13

Газар даахгүй нүгэлтэн чинь ганцхан өөрөө үйлээ үүрнэ гэж ташаарч явна уу?үр хүүхэд нь 7үеэрээ тамд одохуй дор түүний сүнс амаржиж чадахуу???

2  |  0
Зочин(103.212.117.35) 2025 оны 03 сарын 13

Хар мортой,гэмт уйлдэлтэй,бутэхгуй этгээд яахаараа дандаа чухал албанд томилогдоод байдаг байнаа.Монгонии толоо улсаа худалдахаас сиихгуй амьтан харагдана

1  |  0
zochin(202.9.40.70) 2025 оны 03 сарын 13

Hiisen hereg ni il baihad yagaad shiitgedeggui yum be.shorond hiij shond olgo. Tenger nirgeesei bile

1  |  0
Ал(202.70.46.214) 2025 оны 03 сарын 13

Элбэгтэй хамт оймсгүй шоронд хатаа нэг бол германд өг наад гараа

1  |  0
Гишүүн(150.129.141.22) 2025 оны 03 сарын 13

Тагнуулын дарга шд хэ хэ

1  |  0
hulgar(150.129.140.250) 2025 оны 03 сарын 13

Urvagch hulgaich elbegiin uyanii nohoi hamag bulai bulhaig haadag luivarchin

1  |  0
Zochin(59.153.87.173) 2025 оны 03 сарын 13

NAADHAA ZAILUUL

1  |  0
elchingiin ajiltan(51.52.40.115) 2025 оны 03 сарын 13

Londond ongotsnii buudalaas shuud barigdaad baitsaagddad Wandsworth prisond barag 1 jil suusan daa teriig ni ogt durdaagui bainaa

1  |  0
h(103.229.123.18) 2025 оны 03 сарын 13

tamhinii naimaachih

1  |  0
zochin(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Эрүүл мэнд нь муу хүнийг хулгайлж авчирж үхүүлсэн нүэлтэн.газрын гаваар ороосой.

1  |  0
Зочин(66.181.177.99) 2025 оны 03 сарын 13

Тийм шударга хүн юм бол М.Энхболдод ялын үүрүүлээч дээ барах уу

1  |  0
ГАН ХҮҮ (202.70.46.211) 2025 оны 03 сарын 13

ХУРЦЫГ ХУРДАН БАРЬЖ ХОРЬ ӨӨР АСУУДЛГҮЙ

1  |  0
Бүсгүй(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

Сонирхолтой мэдээлэл байна. Ийм чанарын хүн Монголд дээгүүр тушаалтай явдаг юм бол горьгүйнээ

1  |  0
mongol(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

naad XURTS gedeg xulgaich chn ooroo jinxene xulgaich xun eruugiixentei niilj xulgai luivar xiine Elbegdorj novsh garaad naad noxoigiig chn ood n tataj bulxaigaa nuuj bsn ymda eniig shalgval ix ym garj irne shu

1  |  0
Зориг(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Төрийн албан хаагч байж яасан их баян юм бэ? Сөөжүүг солонгосоос ганц Хурц л оруулж ирдэг гэж дуулсан юм байна бусад өрсөлдөгч нарыг маш хурдан дарамтлаад ганцаараа монголын сөжүүг зардаг гэсэн

1  |  0
Зочин(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

Элбэгдоржийн бууны нохой шдээ.Зоригын хэргийг бантан болгоход гол оролцсон нөхөр .Нүгэл нүдээрээ цувах өдөр нь удахгүй ээ энэ новш

1  |  0
Зочин(122.201.22.242) 2025 оны 03 сарын 13

Баярцогтын ангийн хүүхэд. Хурц байгаа цагт Баярцогт яах ч үгүй.

1  |  0
СН(112.72.13.192) 2025 оны 03 сарын 13

Ээгийг хүргэж өгөөд сүхбаатарын одон авсан байх аа. Хүргэж өгөөд гэж дээ бие хамгааладчаар ажилласхн ч билүү юу билээ

1  |  0
зочин(202.179.20.118) 2025 оны 03 сарын 13

алдаж онож үзсэн л залуу бололтой. Хэрэв Монголоо гэсэн сэтгэлтэй бол ийм их хөрөнгө мөнгөтэй юм чинь одоо хэнээс ч юу ч горидолгүй зоригтой ажиллах боломжтой юм шигээ

1  |  0
pk(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

новш шүү дээийм хогоор төр дутаа гэж үү

1  |  0
IREGN (85.119.89.39) 2025 оны 03 сарын 13

BI YAMAR ULSIIN IRGEN BOLOOD BNA VE AIMSHIGTAI YUM ARHAG YALTAN LUIVARCHIN HVNII NAIMACHIN HVCHENGIIN HEREGTEN JO JO AIMSHIGTAI ELEBGDORJ ODOO BOLJIO BYTSARUUD TOROOS TSAIL TOLGOIG NI AV TSAATSALAAJEE ARAI DENDVV TOR VE

1  |  0
Zogsoh(122.201.18.212) 2025 оны 03 сарын 13

Elbegdorjiin Baruun gar sh dee. Monh ene suudal daa baihiig chin Harnaa

1  |  0
нямаа(103.10.22.84) 2025 оны 03 сарын 13

сөрөх тагнуулын албанаас ч тэр дотоодоос ч тэр энэ хүний талаар байтугай ихэнхи хүний бүрэн баримт дэлгэж чадахгүй байгаа нь монгол улсын хүн амын тоо тооцоолоох бодлого буруу байгааг тод харуулж байгаа асуудал юм

1  |  0
зочин(122.201.18.2) 2025 оны 03 сарын 13

үнэн л юм бичиж гэхдээ зоригтой залуу гэдэгтэй хэн ч маргахгүй Ерөнхийлөгч яахаа мэдэж байгаадоо

1  |  0
irgen(103.11.195.129) 2025 оны 03 сарын 13

toroos olon ter bumtan torood l bna daa

1  |  0
zochin(71.211.175.89) 2025 оны 03 сарын 13

bid er ni heneer udirduulsan uls orond amidraad bainaa tord baigaa uls tord chomgoo dundartal zutgej baina geed l hooson amlaad baidag bugd toroos torson terbumtanuud yu bishuu

1  |  0
hurts(202.179.20.214) 2025 оны 03 сарын 13

setguulch ortoi yum bichee blguidee and iim garuud olon bii bhaa

1  |  0
Хурц(203.169.50.134) 2025 оны 03 сарын 13

Энэ гелегтЭрхуу барилгийн тмсд л басншдээ

1  |  0
unshdag hyn(202.131.225.122) 2025 оны 03 сарын 13

yana aa. aimaar bna.

1  |  0
Ggg(122.201.18.49) 2025 оны 03 сарын 13

Buunii nohoi hurts baij l baig l dee. Joohon ashiglaj bgaad zailuulahaa erunhiilugch maani medej bgaa. Iim hulgaich huneer l zorigtoi um hiilgene shuu dee.

1  |  0
Harah tsarainii(122.201.18.50) 2025 оны 03 сарын 13

Neg muuhai huiten tsaraitai aluurchin shig uym uy ve ATG geheer ene Hurts haragddag uym gulun gulun geed hun ruu haraad uym yarichahj chaddaggui muuhai zaluu. Za ene yaahav shudarga Hurts min Dense duugee shalga

1  |  0
Түдэв(112.72.12.48) 2025 оны 03 сарын 13

АН-ын шилдэг боловсон хүчин Хэврэгийн Мохоо гэдэг энэ залуу мөн ч их будилуулах юм даа. Дархан цаазтай хүн болохоороо болдог юм байх даа.

1  |  0
s(49.0.200.245) 2025 оны 03 сарын 13

Elbegdorjiig erunhii said bhad retsidivuudiin tolgoi ih deegeeur bdag bsan muu nert Nyamdorj l baasiig in tsevrelsen odoo mun l huuchindaa orj bgaa shuu dee

1  |  0
erka(103.10.23.143) 2025 оны 03 сарын 13

ene hunii garni uzuur bolson nohor udahgui ih um uznee duraaraa dabarch bai ih ondoroos unasan hun um uldehgui de huniig zobooson hun hezeech oodolohgui ta nar harj baigaarai

1  |  0
арай ч дээ(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Монголын төр******шаарнууды н үүр уурхай болжээ. Одоогийн ерөнхийлөгч л энэ хүнийг тавиа биз дээ. Мэдэхгүй байж тавина гэж л байхгүй

1  |  0
Ном(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Мэдлэг гайгүй юм байх гэж бодсон чинь шалихгүй амьтан байна шдээ барилгачин бармилчин ч гэх шиг нууц ажиллагаа явуулж байгаа нь энэ гээд ил ажиллагаа явуулж өөрөө баригдаад л тагнуулч нарын нэр хүндийг гутаасан жоохон бацаан л байна

1  |  0
anna(176.12.115.129) 2025 оны 03 сарын 13

ugui tegeed hamag muugiin il gargasan yum bol yaGAAD hariutsalga tootsdogui yum be ene bichsen bolgon chin notloh barimt yum shuu hangalttai yum buna ch dee bas tegeed surguuli tugsuugui bj yaj alban tushaald sudag bna

1  |  0
anna(176.12.115.129) 2025 оны 03 сарын 13

ugui tegeed hamag muugiin il gargasan yum bol yaGAAD hariutsalga tootsdogui yum be ene bichsen bolgon chin notloh barimt yum shuu hangalttai yum buna ch dee bas tegeed surguuli tugsuugui bj yaj alban tushaald sudag bna

1  |  0
Шударга (202.72.247.148) 2025 оны 03 сарын 13

Дандаа ардын намынхныг өмөөрсөн юм бичих юм хурцаар хамаагүй оролдож байж цаад өмөөрөөд байгаа хэдэн авлигачдаа эцгийнх нь араас илгээлгэх нь дээ

1  |  0
ЗОЧИН(122.201.18.191) 2025 оны 03 сарын 13

МОСКВАД БАЙХДАА ОРОС ПОЛЬШИЙН ХООРОНД ТАМХИНЫ НАЙМААГ Ч ЁСТОЙ НЭГ ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ШИГ БОЛСОН ДОО.

1  |  0
Zuv hun(70.194.140.69) 2025 оны 03 сарын 13

Hurts bol uneheer mundag zaluu. Iluu dutuu um yrihgui ih tuv hun gesen. Aldaj onoh um baidag ch ene zaluu shig ni olon bol saihan tsag udahguu dee . Baharhaj bn.

1  |  0
bi(122.201.18.33) 2025 оны 03 сарын 13

Saihan hun shuuuuuu

1  |  0
Het hudal bichehe boluj yz (70.194.140.69) 2025 оны 03 сарын 13

Za hudlaa bitgii hoshgorood bau. Harin ch mundag zalyy. Humuusiig het muulahaa bolimoor uma Ene zaluu shig humuus olon bol mongol min hugjinu shu.

1  |  0
kkk(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj l medej bgaa bh doo

1  |  0
saruul(112.72.12.48) 2025 оны 03 сарын 13

hun hulgailahdaa tanai namiin menget nymdorjiin udirdlag door hulgai hiisen dee

1  |  0
iim l(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

IIM L HYN AVILGALTAI TEMTSEJ BNASHDEE UURUU AVILGALCHIN HUJAAG ZAILUULAACH

1  |  0
ss(202.55.182.178) 2025 оны 03 сарын 13

ene hun bol zugeer l buunii nohoi uim bnshdee

1  |  0
uuuuu(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

ed nar chin er ni mungu urguulaad dagiin bishuu

1  |  0
enkh(180.149.95.170) 2025 оны 03 сарын 13

barimttai l yum bgaa biz dee hunii ner tord haldaj bgaa asuudal shuu

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

elbegdorj bol zugeer l luivarchin hun

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

elbegdorj bol zugeer l luivarchin hun

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

elbegdorj bol zugeer l luivarchin hun

1  |  0
Top