Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан “Ой хээрийн түймрээс сэргийлье” нэгдсэн арга хэмжээг энэ сараас 3-наас эхлэн 12 хоногийн хугацаатай зохион байгуулахаар болсон билээ.
Монгол Улсын ”Ойн тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Засгийн газрын 2009 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013.04.19-ны 1/185 дугаар албан бичгээр ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах, ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хүргэх ухуулга сурталчилгааг сайжруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, ихсэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж байгаатай холбогдуулан иргэд анхаарал болгоомжтой байхыг НОБЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )