Дадлага хийж явсан оюутан усанд живжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Өнгөрсөн мягмар гаригт “Газарчин” дээд сургуулийн оюутан усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сургуулийн оюутнууд Орхон голын ойролцоо хээрийн дадлагад гарсан байна.  Дадлагад гарч байсан оюутнуудаас таван оюутан усанд шумбаж байгаад нэг нь хөл алдаж живсэн байна. Амиа алдсан оюутан тус сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байж. Хамт шумбаж байсан оюутнууд амийг нь аварч чадаагүй ч цаг алдалгүй аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ. Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа хийж, цогцсыг нь хайж байна. Эрлийн баг дээр хүч нэмэгдүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

..... амийг нь аварч чадаагүй ч цаг алдалгүй аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ..... gesniig oilgosongui

1  |  0
Top