Энэ жил “Гудамж” төслийн хүрээнд авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх ажил хийгдэж байгаа. Одоогоор Саппорогийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгох зам засварын ажлыг “Наранбулагхан” компани өнгөрсөн сарын 30-наас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулах юм.
Түүнчлэн III, IV хорооллын “Өргөө” кино театрын урд талын авто замыг дөрвөн замын уулзвар болгосон бөгөөд ажлыг “Паблик роуд” компани гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )