И.Төгсөө өөрийнхөө нэрийг төгсгөл бус төгс бүхний эхлэл гэж үздэг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Титмийн цуглуулгатай хэмээгддэг мисс, загвар өмсөгч И.Төгсөөг гэрийн хүмүүжил сайтай, тун даруухан бүсгүй гэдэг. Баянхошуунд амьдарч, тэндхийн сургууль төгссөнөө төдийлөн яриад байх дургүй ч мисс бүсгүй томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаанаас бусад үед кет өмсөн, үүргэвч үүрээд алхдаг энгийн л нэг оюутан байхыг хүсдэг гэсэн. Тэгтлээ их будаж шунхдаад, гоёл чимэглэл сонирхоод байдаггүй даруухан дүүгийнхээ гоо сайханд түүний дөрвөн эгч анхаардаг болохоор арга ч үгүй биз.

Арван жилийн сургуульд байхдаа загварын дугуйланд бүртгүүлэх гээд очтол “Сайртай тохойтой хүүхэд авахгүй” гээд буцаасан түүхийг нь мисс бүсгүйн аав дэлгэсэн удаатай. Харин гарын таван хуруу шиг гоолиг сайхан охиддоо хайрласан нэр нь их л утга учиртай гэж тэрбээр хэлсэн. Ялангуяа жинхэнэ Монгол бүсгүйн төрх, соёлыг өөртөө шингээсэн төгс мисс хэмээн магтуулж буй бага охиндоо Төгсөө гэх нэрийг ихэд бодож байж өгсөн гэдэг юм билээ. Анхны хүүхэд нь хүү байсан ч хоёр нас хүрээд эндсэн тул дахин хүүтэй болохыг хүсээд таван охин өлгийдөж авчээ. Тиймээс бага охиноо төрөх үед “Одоо ч хүүтэй болохгүй юм шиг байна. Ингээд төгсгөе дөө” хэмээн түүнд Төгсөө гэх нэрийг хайрласан түүхтэй аж. Мисс бүсгүй харин энэ нэрээ төгсгөл бус төгс бүхний эхлэл нь байгаасай хэмээн билэгдэж явдгаа нуугаагүй юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
miss(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

dormjluulaad l uursdiiguu zurag hurguu tawjil baidag odoo yu ch gehev de sain baraand yamarch reklam herggui baidagtai adil saihan busgui bol engdguil bhgui yu borlogdohguin zowlon bh yum da ene heden missd mine

1  |  0
xaan buuz (202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

asuudalgui shd $ bwl

1  |  0
huuhemseg zaluu(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

1 shuniig hamt ugruuh ymsan

1  |  0
howd(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

ene hvvhen odoo songuild ner devsheed bgaam uu haashaan baing l uuriiguu reklamdah yum arail bishee borlogddguim uu haashaan olon egch nar ni negiig bodmoor yum

1  |  0
uws(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

hudlaa hudlaashd

1  |  0
Top