Жүжигчин Ж.Мөнхсайхан хүүхдийн малгайгаар хөлбөмбөг тогложээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж.

Учир нь түүний тэр өдрийн бөмбөг нь азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь баахан юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог байсан аж. Харин хичээл тарах дөхөхөөр нөгөө малгайгаа хэд сайн сэгсэрч аваад эзнийх нь хувцсан дээр тавьж орхидог болохоор хэн ч мэддэггүй байсан гэнэ.

Тиймээс өнөөг хүртэл нууцалж ирсэн энэ хоббигоо мань эр саяхан ам алдаж бөөн инээдэм болсон бөгөөд бөмбөг орлосон малгайнуудаа хэд хүрснийг хүртэл тоолж амжаагүй гэнэ лээ. Харин одоо байсхийгээд л тоос шороо болчихдог байсан малгайныхаа учрыг олсон байлгүй дээ, мөнөөх азгүй эзэд нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top