Согтуу жолооч хүний амь насанд хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Энэ сарын 3-ны шөнө согтуу жолооч гарцаар явж байсан явган зорчигчдыг дайрч хүнд бэртэл учруулсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Согтуу жолооч нар замын хөдөлгөөнд оролцож эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг  хохироогоод өөрсдөө өргөст торны цаана суудаг эмгэнэлт хэргийн тоо сүүийн үед өсөөд байгаа.

Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд архи болон согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож бусаддаа болон өөрийнхөө эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top